sonin.mn

1-р сарын 12-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Хятадын тал саяхан Канадын ерөнхий сайд Марк Карни Хятад улсад айлчилна гэж мэдэгдлээ. Энэ айлчлал болон Хятадын талын тавьж буй хүлээлтийн талаар хэвлэлийн төлөөлөгч танилцуулна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:" Өнгөрсөн оноос хойш хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар Хятад, Канадын харилцаа аажмаар сайжирч, хөгжсөн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын Кёнжү хотод ерөнхий сайд Марк Карнитай уулзаж, хоёр орны харилцаанд эргэлт хийх, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг сэргээх, дахин эхлүүлэх чиглэлийг тодорхойлсон билээ.


Ерөнхий сайд Марк Карнигийн энэхүү айлчлал нь Канадын ерөнхий сайдын найман жилийн хугацаанд Хятад улсад хийж буй анхны айлчлал болох бөгөөд Хятад улс үүнд өндөр ач холбогдол өгч байна.


Дарга Ши Жиньпин ерөнхий сайд Марк Карнитай уулзаж, Хятад Канадын харилцааг цаашид сайжруулах, хөгжүүлэх талаар шинэ стратегийн удирдан чиглүүлэлт хийх болно. Ерөнхий сайд Ли Чян, Байнгын Хорооны дарга Жао Лэжи нар түүнтэй тус тус хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтаар сонирхож буй асуудлаар бүх талаар , санал бодлоо гүнзгий солилцох болно" гэв.


Г.Бямба