Орчин үеийн анагаах ухаанд CT (компьютерт томограф), PET (позитрон ялгарлын томограф), туяа эмчилгээ зэрэг аргачлалуудыг ашигласнаар хавдрыг эрт үе шатанд илрүүлэх, тархалтыг нарийвчлан тодорхойлох, эмчилгээний үр дүнг бодитоор үнэлэх боломж бүрджээ.
PET болон CT шинжилгээ нь хавдрын эсийн идэвхжил, бодисын солилцооны өөрчлөлтийг илрүүлж, оношийг өндөр нарийвчлалтай тогтоох давуу талтай.
Үүний зэрэгцээ туяа эмчилгээ нь хавдрын эсийг чиглэсэн тунгаар устгаж, эрүүл эдийг аль болох хамгаалах боломж олгодог болсон нь эмчилгээний чанар, аюулгүй байдлыг эрс сайжруулж байна. Ийнхүү цөмийн технологид суурилсан оношилгоо, эмчилгээний аргачлалууд нь хорт хавдрын нас баралтыг бууруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, орчин үеийн анагаах ухааны салшгүй хэсэг болон хөгжиж байна
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
казакстанд бүх лазерийн таван төрлийн аппарат нүдний мэс засал хийх пента секундны компьютерүүд сүүлийн үеийн шургаж ордоггүй магнит резонансны компьютер позитрон ядерный аппарат москватай дилхан байна монголд яагаад байхгүй байнаа элэгний мерклюдюс эм яагаад арын хаалгаар эмчлээд байнаа
Дайн болж байхад хорт хавдар бараг тоохгүй өвчин боллоо. Цаана чинь цэл залуухан 18 насныхан хүүхдээрээ цэргүүд дайнд үхэж байхад нэг өвчин ярьсан хүмүүст мөнгө олдохгүй боллоо. Монголын эрүүл мэндийн салбарт цалингүй ажиллаж мэдэхээр өдөр ирэх гэж байхад хорт хавдартай нөхдийг эмчлэх гэж зүтгээд яахбилээ.