Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байна. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд ч мөн үргэлжилнэ.
Тухайлбал, энэ онд Өргөө зочид буудлыг эргүүлэн авна. Өнөөдрийн байдлаар хоёр талын хэлцэл үргэлжилж байна.
Тодруулбал, зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан байдаг. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлсэн байдаг.
Өнгөрсөн 2025 онд дараах өмчийг нийслэлд буцааж авсан юм.
- “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
- СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Ардыг буцааж ав.
Ингэсээр байгаад хувьчилсан бүхнээ төрд буц ааж авах уу ? Нөгөө зах зээл, чөлөөт эдийн зас агаасаа бүрмөсөн ухрах уу ?!
Тэгнэ, цаана чинь ахиад хүйтэн дайны үе эхэлж байна. Цөмийн дайн хийх цаг иржээ. Ардчилал дууссан, эргүү либериал тэнэглэл үүрд дууссан. Зах зээл гэж ярих боловч гаалийн татвар,тарифаар худалдаа шударга явагдахгүй байхад өмчөө худал үгэнд хууртаж алдахаасаа өмнө буцааж авах ёстой.
Нямбаатар нарын идэж луйвардах мөнгийг бүрдүүлэх ажиллагаа л даа. Бордюр солих мэтээр мөнгө угаагаад... Нямбаатар хотод очоод жигтэйхэн баяжиж бгаа гэсэн.
Өргөө зочид буудлыг эргүүлж авчихаад дахиад зарах юм гэсэн ! Гэхдээ Энхбаярт биш Хүрэлсүхэд зарах юм гэсэн ! Нямбаатар ч авч магадгүй !
Намбарван буцааж өгөөч ээ. Тэртэй тэргүй төрөөс маш их идсэн ш дээ. Ханаж цаддаггүй юм уу
цирк ард кино театр өргөө кино театр хөдөлмөр кино театр хурдан авч өгөөч орсын барьёан бүхнийг буцааж авч өг