Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө.
Газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм.
Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай хийхээр төлөвлөжээ. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүй, хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл5
Маш зөв ажил. Гандангийн айлууд жорлонгийн нүх ухах газаргүй болтлоо бохирдсон
пүү 10 жил ингэлээ дуусдаггүй юу эсвэл эргээд тохижилт муудчаад ба уу
гандангийн төвд лам нарын шээстэй гудамжийг тохижуулж нэмж засаг хамтран барих шашны олон давхар заазуур барилгуудыг барихна уу
cham sig setgeziin ebchten bol?...hol dald or!!!!!!!byteen baigyylalt nyyr charai bol bohir hymyysees eer zuil?.....................
Hamgiin bolomjit talbaitai gadniihanii ireh ochih dyrtai gazar bol GANDAN men jiseg bolgooch dee!!bainga l yarih yum hiiheesee yarih ni hetreed yabchihaar yaj ajil yragslah be?...........................................