Дэлхийн II дайн дууссанаас хойш 2025 он хүртэлх 80 жилийн хугацаанд Франц улсад нас барсан хүмүүсийн тоо шинээр төрсөн хүүхдүүдийн тооноос анх удаагаа давсан тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Францын “Le Monde” сонинд Үндэсний статистикийн хүрээлэнгийн /INSEE/ мэдээллээс эш татан бичсэн байна. Тус хүрээлэнгийн мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд 651 мянган хүн нас барж, 645 мянган хүүхэд төрсөн бөгөөд ковидын цар тахал дэгдсэнээс хойш төрөлт тасралтгүй буурчээ. Хүн ам хөгширч, төрөлт буурч байгаа нь Европын бүх улсын төсөвт дарамт болж буй хүн амзүйн хямрал Францыг ч тойрохгүй гэдгийг харууллаа.

INSEE-гийн мэдээллийг үзвэл, өнгөрсөн онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 1,56 болсон нь дэлхийн I дайнаас хойших хамгийн доогуур үзүүлэлт бөгөөд Тэтгэврийн сангийн таамаглаж байсан 1,8 гэсэн тооноос илт бага байна.
Европын Холбооноос хамгийн сүүлд 2023 онд гаргасан статистик мэдээллийг үзвэл, төрөлтийн тоогоор Франц улс 1,65 гэсэн үзүүлэлтээр Болгарын дараа /1,81/ хоёрдугаарт бичигдэж байжээ.
Хэдийгээр нас баралтын тоо төрөлтөөс давсан боловч өнгөрсөн онд Францын хүн ам ялимгүй өсөж, 69,1 саяд хүрсэн байна. Энэ нь 176 мянган хүн тус улсад цагаачлан ирсэн холбоотой ажээ. “1960-аад төрсөн хүмүүс ойрын жилүүдэд олноороо тэтгэвэрт гарна гэдгийг тооцож үзвээс хөдөлмөрийн зах зээлд томоохон хүндрэл үүснэ” гэж Cercle d’Epargne дүн шинжилгээний төвийн эдийн засагч Филипп Кревел ярилаа.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
ер нь ч тэгээд 3797 он тооцоол хийх л он. тэр оноо хүрэхгүй хамаагүй наана. загварууд
Устаж мөхөж байгаа үндэстэн
Chi yu
хүчээр л хүн ам өсгөснөөс биш манайх шиг 400 мянга or 3,6 сая болцгоовол болно л биз дээ.
Францын хүн ам өсөх яахав, оростой харилцаагаа хэвийн болгох хэрэгтэй. Хэт жижиг Украйны нацист үзлийг сонсох нь францын эрх ашигт харшилж байгааг тэд мэдвэл сая Макрон гэж нөхрийг огцоруулах биз.
70say🤩