Хүний орчноо, өөрийгөө танин мэдэх чадвар бүр мич байх үеэс нь эхтэй. Мич байх үедээ ч танин мэдэх чадвараар бусад хөхтөн амьтдаас давуутай байсны ачаар хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич болон хувьсчээ. Бичин шатандаа ихийг танин мэдэж чадсанаар бичин хүн болжээ. Бичин хүний нэгэн салаа (олон салаа байсан) шалгаран үлдсээр оюун ухаант хүн болтлоо өөрчлөгджээ.
Чухамхүү энэ шатнаас нь эхлээд л танин мэдэх олон арга, хандлага үүсэж өөр өөрийнхөөрөө хөгжсөний нэгэн том хэлбэр нь “бүгдийг, бүхнийг шашинжуулж тайлбарлах” арга юм. Энэ арга их удаан, тун өргөнөөр хэрэглэгдсээр иржээ. Эдүгээ бидний үед ч гэсэн энэ арга оршсоор л байна.
Гэхдээ оршин буй хүрээ нь байгалийн ер бусын үзэгдлүүд, их гамшиг, өвчин тахал, хүний амьдралын туршилтаар, практикаар нотлох боломжгүй үзэгдлүүд, ойлголтуудтай холбоотой оршин буй юм. Жишээ нь нар, сар хиртэхийг саяхан болтол хүмүүс шашинжуулсан тайлбараар нь л ойлгож байв. Нар, сар, дэлхий гурав бол хооронд нь шулуун шугамаар холбох аваас гурвалжны гурван өнцөг болдог. Энэ гурвалжин өөрчлөгдсөөр нэгэн цагт гурван өнцөг нь нэг шулуун дээр таардаг. Энэ үед л нар, сар хиртдэг. Алсад буй нарны наана сар орсноос болж дэлхий дээр байгаа хүнд нарны нэгээхэн хэсэг, бүр бүхлээрээ ч харагдахгүй болж саранд халхлагддаг. Энэ учрыг гол таван шашин аль аль нь таньж чадаагүй, бүр 4000 жилийн туршид! Шашны танихуй ийм л мохоо юм. Сар яахлаараа тэнхлэгээ тойрон эргэлддэггүй, яагаад зөвхөн ганцхан талаараа л дэлхийрүү харж, дэлхийг тойрон эргэдэг юм бэ? гэдгийг, сар яагаад хиртдэг юм бэ? гэдгийг ч аль ч шашин таньж чадаагүй. Тайлбарууд нь ч хөгийн, инээдэмтэй байсан билээ. Аянга, цахилгааны учрыг луу гэх амьтантай, мөн галын бурхантай холбож, луу галаар тургиж байгаа, галын бурхан хилэгнэж аянга буулгаж байгаа гэж үздэг байв. Өвлийн улиралд луу ичдэг, бүр гүн худганд, гүнзгий агуйд ичдэг гэж ч тайлбарладаг. Газар хөдлөх, галт уул дэлбэрэх, уул нурах, нуур ширгэх, загасаар бороо орох (доллараар бороо орсон тохиолдол ч байжээ) мэтийг ч бурхадтай холбож тайлбарласан нь буй.
Шинжлэх ухаан хөгжих хэрээр шашинжуулсан тайлбарууд няцаагдсаар, орхигдсоор иржээ. Тэг тэгсээр алсдаа бүгд хаягдах, мартагдах болно. Харин хойд нас, диваажин, там, хойд дүр, удаах төрөл, эрлэг номун хаан мэтийн хийсвэр ойлголтууд бас ч гэж нэлээд удаан наслах байх.
Тэдгээрийг туршилтаар, практикаар батлах, нотлох, бас үгүйсгэх аргагүй болохоор эдгээр хуурамчлал нь урд өмнөх инерци дээрээ тулгуурлан хэдэн ч зуун жил оршин байх боломжтой юм. Шинжлэх ухааны салбар нэг бүр танин мэдэх өөрийн гэсэн аргазүй, аргачлал, техник хэрэгсэлтэй байдаг. Таньсан, тогтоосон болгоноо ч дахин шалгаж, давтаж нотолдог. Өөрчлөгдсөн орчин, нөхцөлд өөр үр дүн гарч болохыг ч бас бодолцдог, тооцдог. Техник, технологийн дэвшил, бүр хувьсгал авч ирсэн нэг ч шашин байхгүй. Хүн төрөлхтөнд амин чухал хэрэгтэй бүх зүйлийг шинжлэх ухаан л бүтээсэн. Гэтэл маш олон хүн өнөөдөр ч гэсэн шашин, лам багш, засал ном гэсэн хэвээрээ л байгаа билээ.Шашин ба шинжлэх ухаан хоёрын завсарт байгаа дүр эсгэсэн бас нэгэн танихуй өнөөдөр Монголд оршин буй нь зурхай юм. Хэн хүний хувь заяа, амьдралын зам, насны хэмжээ, үхлийн шалтгаан, хойд төрөл мэтийг бүр тууш уртаар нь мэддэг, хэлдэг мэтээр хуурамчилж, өргөл барьц авч, нас барагсдын “алтан хайрцаг” нээж, аль зүгт хэрхэн оршуулваас зохихыг ч зааж байх болов. Ийм зүйлд бүрэн итгэж, хэлсэн бүхнийг нь ёсчилон гүйцэтгэж байдаг хүмүүс бол зөвхөн монголчууд л юм. Шашин, зурхай хоёрын хуурамчлал харилцан биесээ дэмжиж, түшиж, сүсэгтэн олныг мөлжсөөр, мунхруулсаар байна. Мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн, насны барцадтай, хийморь доройтсон, лусын хорлолд өртөх аюултай ч гэх шиг үнэн худлыг нь ялгах, тогтоох аргагүй түгшүүрийг хүмүүсийн сэтгэл санаанд төрүүлж, засал хийх нэрээр мөнгө, эд зүйл авч иргэдийг хохироосоор, мухар сүсгийг хөөрөгдсөөр, нэр нөлөө нь ч өргөжсөөр байгаа юм. Засал, үйлчилгээ, зан үйлийн нь үнэ, өртөг ч их өсчээ. Зурхайн танин мэдэх аргазүй, аргачлал, логик нь эргэлзээтэй, тойм төдий, нар сар ододын алсын нөлөө, тэдний байрлалын нөлөө, дэлхий дээрх улирал, сар, өдрийн нөлөө мэтийн солбицол, хам шинж мэтэд тулгуурлан анх зохиосон гэгддэг.
Гэхдээ энэ нь ихэд гоёчилсон, маш нарийн ухаан мэт болгож бусдыг төөрөгдүүлсэн тайлбар юм. Нар, сар, одод, дэлхийн хооронд элдэв хүчний хатуу шүтэлцээ байдаг нь үнэн. Тэр хүчнүүдийн үүсгэдэг элдэв орон, эгэл бөөмс, квант долгионы нөлөө гэж байх нь ч тодорхой.
Гэхдээ тэр бүхний нөлөө, үйлчлэл дор хүн нэг бүрийн амьдрал, хувь заяаг нэгэн утгатайгаар мэднэ, яг таг тодорхой болгоно гэдэг бол анх зурхай үүссэн цаг үед ч, бас яг одоо ч гэсэн боломжгүй зүйл, худал зүйл юм. Харин алсын алс ирээдүйд ингэх оролдлого нь магадлалын хувь хэмжээгээр, ойролцоо таамаглал, төлөгчлөлийн түвшинд яригдаж болох л байх л даа. Амьтай бүхний амьдрал, тэр дундаас байгаль ба нийгмийн хам шинжийн, хосолсон нөлөөний бүтээгдэхүүн болох оюун ухаант хүний хувь заяа, зам мөрийг урьдчилан хэлэх, нэгэн утгатайгаар зураглан үзүүлэх боломж мэдээжээр үгүй юм. “Хэтэрхий мэргэн жараахай” гэх мэтийн үлгэр, ёгтлол байдаг даа. Тиймэрдүү л үзэгдэл, оролдлого, шашин ба шинжлэх ухаан хоёрын зааг, завсраас төрсөн, сонихон хэрнээ “давс, хужир нь хэрээс хэтэрсэн” тийм л зүйл юм. Монгол хүний сэтгэлзүй, ухамсарт нөлөөлсөөр ирсэн эрч, инерци нь хүчтэй, уламжлал, зан үйл, ёс дэг шахам болчихсон зүйл учраас л зурхай нь амь бөхтэй оршсоор байна. Нас барагсдын алтан хайрцгийг нээх талаар Далай ламтан “тэр тухай мэдэхгүй юм байна” хэмээсэн гэж би хаа нэгтэй уншсан, бас сонссон юм. Тэр нь үнэн ч байх. Төвдийн ламын шашин Төвддөө бол зурхайтай холбоогүй бололтой. Энэ сонин баримт шүү! Төвдийн ламын шашны суртал, зан үйл, мөлжлөг, мунхруулгад ихэд нийцтэйгээр анх зохиомжлогдсон болох тул зурхай нь дорхноо л ламын шашны хавсарга, холбоотон болж Монголд дэлгэрчээ. Аль ч шашинд буяныг аль болох ихээр үйлдэх, нүгэл бүхнээс аль болохоор зайлсхийж байхын чухлыг номлодог. Зөвхөн энэ чухал, сайн шинжээс нь болоод шашин хэрэгтэй гэж үздэг хүмүүс олон л доо. Гэхдээ ийм үзэл, хүмүүжлийг гэр бүлийн хүрээнд ч, сургууль соёлын хүрээнд ч, урлагаар дамжуулаад ч олгож л байдаг шүү дээ.
Сайн, муу хоёрыг ялгаж, салгаж үр хүүхдээ хүмүүжүүлдэг сайхан уламжлал, ардын аман зохиол угсаатан бүхэнд л байдаг билээ. Багаахан хэмжээтэй сайн, зөв юмны нь төлөө асар том мунхруулгыг уучилж, магтаж болохгүй. Шашин бүхэн л жижигхээн сайн, зөв юман дээрээ дөрөөлөөд л хүн төрөлхтөнг наад зах нь л 6000 гаруй жилийн туршид төөрөгдүүлсээр байгаа юм.
Эртний Египетийн үе, асар том пирамид босгож байсан үеэс наашаа л бурхад, буг, чөтгөр, лус савдаг ярьсаар, мөн итгэсээр ирсэн шүү дээ. Одон орон судлал, цаг уур судлал, амьтны амьдралын биоритм судлал, хүний амьдралд дөрвөн улирлын үзүүлэх нөлөөний судлал зэргээс зурхайн ухаан маягийн онол, мэдлэгийг гарган ирж болохыг миний бие ер үгүйсгээгүй гэдгээ эцэст нь хэлье. Өнгөрсөн түүх, бурангуйдуу цаг үе, хүн төрөлхтний нялх балчир үеийн алдаа, төөрөгдөл, тэдгээрийн үлдэгдэл, инерци хаана ч гэсэн байж л байдаг болохоор гайхах юм ч биш л дээ...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл25
Монголчуудыг мунхаг хүлцэнгүй харанхуй болгосон бузар шашин.
Шинжлэх ухаан төгс биш, олон зүйлийг нээж таниагүй байна. Хүн нүгэл үйлдвэл хүний нийгэм самуурч, дайн дажин тасрахгүй. Шашин бол итгэл үнэмшил мөн тул мөнгө санхүү банк шиг хүний амьдралыг илүү байгаль дэлхийд ээлтэй сайн сайхан болгоно.
Ёстой чухам үнэнийг Тод томруун, үнэн бодитоор дүрсэлж тоймлон бичсэн байна. Монголчууд энэ хар тамхинд олон зуун жил хордсон, одоо шинжлэх ухааныг шүтмээр байна.
чука өвөө ч гэсэн өөрөө орос уу хятадуу мөнгө үү аль нэг шашины хөлсний бичээч төдийхөн шүү дээ тэрнээс 8 тэрбум хүн шүтэж байгаа шашинуудыг шүүмжилхэд хэтэрхий өчүүхдэнэ кк өт төдий юмуу даа
Шинжлэх ухаан тодорхой хэдэн амжилтанд хүрсэн. Гэвч төгс бишээ гэдгийг үргэлж санаж яв. Мэдэхгүй олон зүйл бий.
Шашин бол хар тамхи мөн ! Христийн шашин бол марихуан ! Буддын шашин бол гёрион ! Лалын шашин бол кокиан юм ! Бусад шашин урсгалууд бол мөн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Тэрийгээ хэрэглэчихээд мансуураад сууж байдаг юм ! Ганданд очоод хар ! Цэвэр шинжлэх ухаанч буюу эрүүл бөгөөд янз бүрийн мансууруулах бодисонд автаагүй Монголын ганц хүн нь энэ Чуукаа өвгөн юм ! Яахав хөгширөөд зөнөөд чалчаа болсон байж магадгүй ! долоо хоногт хоёр өгүүлэл сургааль тургиж байна ! Цагаан сарын дараа заслаа хийлгүүлнэ гээд Ганданд тэнэгтэж очих хүн бол энэ Чуукаа өвгөн биш ! Үхсэн хойноо шарилыг минь шатаагаад үнсийг нь Атлантын далайд цацаарай гэж Карл Маркс шиг гэрээслэх хүн дэ ! Тэнэг хүүхдүүд нь алтан хайрцаг энэ тэр гэж балайрахгүй л бол ! Суурь потёнциал мэдлэгтэй диалёктик матёриалист зөв хандлагатай хүн ч цаанаа л өөр шүү !
Шинжлэх ухаан төгс биш, олон зүйлийг нээж таниагүй байна. Хүн нүгэл үйлдвэл хүний нийгэм самуурч, дайн дажин тасрахгүй. Шашин бол итгэл үнэмшил мөн тул мөнгө, санхүү, банк шиг хүний амьдралыг илүү байгаль дэлхийд ээлтэй сайн сайхан болгоно.
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Хулан худалдагдаагүй , эх орныхоо төлөө цогтой шударгаар тэмцэгч. Харин тэр 10- р богд гээч хуурамч жүжгийг илчилсэн нь мафийнхны заналхийлэлд өртсөн. Хулан хэлсэн ч бай үгүй ч бай Монголчууд нэг нударган баяны хүүхдийг орой дээрээ тахина ч гэж юу байх вэ !!
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Зурхай тавьж буй лам бол хууран мэхлэгч гэмт хэрэгтэн мөн
тахиж гээ
Буддизм шашин ч биш гүн ухаан ч биш шинжлэх ухаан. Монголчууд шарын шашнаас хүлцэнгүй болсон. Манж хятадын бодлого байсан. Шарын шашнаас өмнө монголд улааны шашин орж ирсэн. Улааны шашинтай үед монголчууд хүчирхэг байсан. Манжууд монголчуудыг оньсон хөдөлгүүр хийхийг хориглосноос дэлхийн хөгжлөөс хоцорсон
1368 онд бээжингээс хөөгдсөн Монголчууд Мингийн цэрэгтэй байлдсаар 1644 онтой золгосон. Бидний энэ Мин улстай хийсэн 300 жилийн дайнд хоёр тал сульдаж дууссан тэр үед Манжууд тодорч гарч ирсэн. Ийм болохоор манжууд Мин улсын дараагаар хятадыг захирч, улмаар Монголыг маань буулгаж авсан. Угаас Монголчууд суларч унасан тул ахиж босох чадалгүй болжээ. Манж эзэлж авсан газрынхаа ард түмнийг өөрийн бодлогоор дарсан төдий болохоос биш бүх зүйлд шарын шашин буруутай болж таарахгүй. Шашин шүтлэгтээ бид Чингис хааныгаа зуруулж шүтэж явсан ард түмэн. Манжийн явуулсан асар их хортой бодлогоос болж 1911 он гэхэд бид эдийн засаг 0, бүгд хятадын пүүсэнд дааж давшгүй өр зээлтэй үлдсэн.
Хүний хүмүүжил сүнсэндээ
Чулуунжав тун чухал сэдвийг хөнджээ..цаг нь болсон доо.одоо энэ харанхуйд яаж ийгээд ГЭРЭЛ оруулах шаардлагатай байна...Эрдэмт судлаачид энэ ажилд Чулуунжав шиг оролцоосой..АЙХ.ЭМЭЭХ.ДОЛИГНОХ...тэгээд араар нь элдэв цол.одон хөөцөлддөг хоцрогдсон аргаасаа салмаар санагдах юм
та жаахан шинжлэх ухаан мэддэг улсуудтай зөвлөлдөж бичсэн нь дээр байхаа энэ сэдвээ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бол Монглчуудыг мөхөөх зорилготой түүндээ хүрч МӨХӨӨЖ-ТЭНЭГ-МАЛ, ГОМО болгоод, ТӨР-ийг Хятад, Тангуд шашинтангууд барьж, ЭХ ОРОН-ыг маань хятадын салшгүй нутаг гэсэн үгээр худалдаад дууслаа. Тангуд өөрсдөө хятадын БООЛ болсон.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Сайн аналитик өгүүлэл байна. Чука профессор хатуу материалист байр сууринаас объектив идеализм руу хэлбийж эхэлсэн нь харагдлаа. Баяр хүргэе. Хүн төрөлхтөнд итгэл үнэмшлээс илүү хүчтэй юм байна уу? Худалдаа наймаа /эдийн засаг/, улс төр, геополитик бүгд харилцааны итгэл үнэмшил дээр тогтож байна. Итгэл алдарвал дэлхий ч сөнөж мэдэхээр болчихлоо. Цөмийн улаан товчин дээр Путин дарчихгүй байгаа гэж хүмүүс итгэж найдаж байна. Бидний итгэл үнэмшилд баталгаа байхгүй ээ. Алт мөнгө, материаллаг зүйл, шинжлэх ухаан баталгаа болж чадахгүй, харин ч бүр эсрэгээрээ ус болж мэднэ ээ. Хувь хүний итгэл сүжиг, баталгаатай байх албагүй. Эзэндээ, нийгэмд эерэг үйлчилж байвал болоо. Монголчууд сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж ярьдаг. Иймд ”алтан хайрцаг” нээх нь өнөөгийн шинжлэх ухааны асуудал биш юм. Ер нь тэгээд засал, зурхай, үйл үр, энэ тэр зөвхөн магадлалын түвшинд яригдах учиртай. Би үүнд мэрэгжлийн талаас итгэдэг. Иймд боловсролтой хүн бол яг таг биелэх юм шиг, ойлгож хүлээж авдаггүй.
Иймд боловсролтой хүн бол яг таг биелэх юм шиг, ойлгож хүлээж авдаггүй. Нэг их итгэхгүйгээр, тогтсон ёс заншлын дагуу, алтан хайрцаг засал хийлгэдэг хүмүүс 99% нь байх аа. Харин хүн амын аль давхрааны мухар сүсэг нь хэтэрч байгаад судалгаа хийж тэдэнд чиглэсэн гэгээрлийн ажил зохиох хэрэгтэй юм аа.