sonin.mn

ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 19 /TASS/. Event Horizon Telescope (EHT) төслийн эрдэмтэд огторгуйн ажиглалтын түүхэнд анх удаа хар нүхний хөдөлгөөнийг гэрэл зурагт буулгахаар төлөвлөж байна. The Guardian сонинд мэдээлснээр, M87 галактикийн төв дэх хар нүх нь ажиглалтын объект болно.


“Магадгүй бид хар нүх хэр хурдан эргэж, эргэлтээс үүсэх урсгалаас хий тоосонцор хэрхэн ялгардгийг илүү сайн ойлгож чадах болов уу. Энэ бол манай судалгааны хамгийн чухал шийдэгдээгүй асуудлуудын нэг юм. Эдгээр урсгал нь галактикийн, түүгээр барахгүй түүнийг тойрсон бусад галактикийн хувьслыг бүхэлд нь өөрчилж чаддаг” гэж төслийг санаачлагчдын нэг Сера Маркофф ярилаа. 


M87 галактикийн хар нүх нь 6 тэрбум нарны масстай тэнцэх хэмжээний том бөгөөд нарны аймагтай ойролцоо хэмжээтэй орон зайг эзэлдэг. Сансар огторгуй дахь ийм том хэмжээтэй биетүүд харьцангуй удаан хөдөлдөг тул одон орон судлаачид телескопоор хэд хэдэн зургийг авч, дүрс бичлэг хэлбэрээр үзүүлэх боломжтой ажээ. Уг хар нүхний зургийг судалгаанд хамгийн таатай үе буюу энэ оны 3, 4 дүгээр сард авахаар төлөвлөжээ.  EHT нь Антарктидаас эхлээд Испани, Өмнөд Солонгос хүртэл дэлхий даяар байрлах сансрын 12 дуран авайгаас бүрдсэн сүлжээ юм. 2019 онд EHT-ийн дуран авайнуудаар анх удаа хар нүхний сүүдрийн зургийг авч байжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг