Нэгдүгээр сарын 20-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр Хятад-Америкийн харилцаатай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: " Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Америкийн харилцаа тодорхой хэлбэлзэл, сорилттой тулгарсан ч ерөнхийдөө харьцангуй тогтвортой хөгжлийг хадгалж чадсан нь хоёр улсын ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд мөн тохирч байна.
Өнгөрсөн нэг жилийн харилцаа Хятад, Америк хамтран ажиллавал хоёуланд нь ашигтай, харин сөргөлдвөл хоёуланд нь хохиролтой гэдгийг дахин нотлон харууллаа.
Хоёр их гүрэн эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай зарчмын үндсэн дээр зөв зохистой харьцах замыг эрэлхийлэх ёстой. Хятадын тал Америкийн талтай хамтран хоёр улсын харилцааг тогтвортой, эрүүл байдлаар урагшлуулахад бэлэн байгааг илэрхийлээд, Хятад улс өөрийн улсын бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 01 сарын 21,
2026

Сэтгэгдэл2
Shi Z dandaa Americaiig win win geed guigaad l bgaa .Ah nar dandaa salaavh uguud bgaa
Хятадын зүгээс Америкт хандаж Хятадын эсрэг эдийн засгийн хориг худалдааны хориг өндөр татвар өндөр тарифаа цуцалж, хоёр улсын хоорондох эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааг сэргээгээч гэж гуйж байгааг бодоход Хятадын эдийн засаг худалдаа нь маш хэцүү л байгаа юм байна. Хэдийгээр Хятад үйлдвэржсэн орон ч худалдаа бараа бүтээгдэхүүний борлуулалт экспорт нь баруунаас маш их хамааралтай байдаг болохоор барууны орнууд хятадын бараа бүтээгдэхүүнээс татгалзах эсвэл хятадын бараа бүтээгдэхүүнд хориг өндөр татвар өндөр тариф оногдуулах нь хятадын эдийн засаг худалдаанд маш хүндээр тусч дотоодын эдийн засаг хэт удааширч дотоодын олон тооны аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа барьж, гадаадын олон хөрөнгө оруулагчид хятадаас гарч, сая сая хятадууд ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч, сая сая хятадууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Юүтүбийн хятад сувгуудаар хятадын эдийн засаг худалдаа ард түмний амьжиргаа маш хүнд байгааг мэдээлсээр байна.