Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргаллаа.
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд амарна
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөлөө. “E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ.
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.
Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.
Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.
2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна.
Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна.
Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж хэрэгжүүлэхээр болно.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн, түүний мэндэлсний 120 жил энэ онд тохиож байна.
Тэрээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, их жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж, хэвлэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагад хүчин зүтгэж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 онд мөн хүрээлэнд Түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 онд Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан орчин үеийн Монголын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий зохиолч юм.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх аргахэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотноо 2025 оны арван хоёрдугаар сарын 17-19-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуягт даалгалаа.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан ажил хэрэгч, амжилттай боллоо. Хуралдаанаар Монгол, Оросын хамтын ажиллагаанд тулгамаж буй цаг үеийн асуудлыг хэлэлцэн, шийдэлд хүрэх, хоёр улсын хооронд төлбөр тооцооны механизмыг даруй бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, харилцааны шинэ боломжуудыг хайх талаар олон түвшинд дэлгэрэнгүй санал солилцож хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой боллоо үзэж байна.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл5
Өнөөдөр 00 цаг болохоос өмнө хэвийн болно гэж Чой хэллээ шүү!!! Поохуу, вандан пад!!!
чожилсүрэнгээс өмнө байсан эрчим хүчний сайд нарын үед 3 -р цахилгаан станцын зуухны экраныг гутал хувцас хөнгөн үйлдвэрийн бараа хийдэг ИТАЛИ улсаар зуухны экраныг хийлгэж тэр нь дэлбэрч хэдэн зуун сая тербум долларын хохирол гарч байв ОРСЫН СИБИРИЙН ХҮЙТНИЙГ давдаг даадаг техник технологийг байнга авдаг болж өөр урсын техник авахаа зогсоомоор юм төслөөр хийсэн гадна темпертур дотор темпертурын зөрөөг тохируулж ажилладаг гэсэн солонгос хятад халуун орны бойлер станц чинь хот хөдөөгийн байр халахгүй хүйтэн мөнгө угаасан ажил болоод байна орос улс төрөл бүрийн 960 гаруй цахилгаан станцтай трилон квц цахилгаан үйлдвэрлэдэг улс шүү станцын уурын зуухны горим ажиллагааг үнсээр тургиулахгүй экраныг шатаахгүй горим ажиллагааг хатуу хянаж галлах иазут гүүрсэн тоос форсункуудаа хяннах үйлдвэрийн ТВ ДУРАН ХЯНАЛТАА САЙЖРУУЛМХХР ЮМ хяналт
ХҮН АРД НЬ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БАЙХ ТУСАМ ТӨР НЬ ДУРААРАА ААШИЛДАГ.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????