sonin.mn

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 21 /NHK/. Японд ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрч, анх удаа 40 саяас давсан тухай тус улсын Аялал жуулчлалын сайд мэдэгдсэн байна. Ийнхүү өссөний нэг шалтгаан нь иений ханш суларсантай холбоотой ажээ.




Сайд Канэко Ясүши мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, өнгөрсөн онд Японд 42.7 сая гадаадын жуулчин ирсэн байна. Коронавирусийн цар тахлын үед гадаадын жуулчдын тоо огцом буурсан хэдий ч 2024 онд сэргэж, 36.8 саяаас давсан нь дээд үзүүлэлт болсон юм. Канэко хэлэхдээ, 12 дугаар сард Хятадаас ирсэн жуулчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад 45 орчим хувиар буурсан гэдгийг онцолжээ.



Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнгөрсөн оны 11 дүгээр сард парламентын хуралдааны үеэр Тайваньтай холбоотой мэдэгдэл хийсний дараа дээрх үзүүлэлт буурчээ. Хятадын тал Такаичигийн мэдэгдлийг шүүмжилж, тус улсын иргэдийг Японд зорчихгүй байхыг уриалсан байна.

Канэко мэдэгдэхдээ, цаашид энэ чиг хандлагыг анхааралтай ажигласаар байх болно гэж дурдаад, Хятадын жуулчдыг аль болох ойрын үед олноор нь Япон руу татахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.



Д.Жаргал



Эх сурвалж: "Монцамэ" агентлаг