БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй технологи болох 6G сүлжээний туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албан ёсны төлөөлөгч Се Цунь лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр, туршилтын эхний үе шатны явцад 6G сүлжээтэй холбоотой 300 гаруй гол технологийн нөөцийг бүрдүүлжээ.
Мөн Хятад улсад 5G сүлжээний 4.8 сая гаруй суурин станц бүхий дэлхийд хамгийн томд тооцогдох мэдээллийн дэд бүтцийг бий болгосон бөгөөд сүлжээг хэрэглэгчдийн тоо 1.2 тэрбумаас давсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл0