sonin.mn

ШАНХАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /TASS/. Шанхай хот дахь Фүданы их сургуулийн судлаачид хувцасны даавууг компьютерын адилаар мэдээлэл боловсруулдаг болгодог зөөлөн, уян хатан мяндсан чип зохион бүтээсан тухай “Пэнпай” сонинд мэдээлжээ. 


Эрдэмтэд зөөлөн полимер утас дотор том нэгдсэн хэлхээг бий болгожээ. Хуйлсан хивстэй төстэй олон давхарга бүхий эвхдэг бүтэцтэй тул утасны дотор талын хэд хэдэн давхаргад бичил схемүүдийг суулгасан байна.


Ухаалаг мяндасны нэг сантиметр бүрд 100 мянган ширхэг транзистор багтах ба ингэснээр зарим эмнэлгийн суулгадаг чипүүдтэй дүйцэх түвшинд мэдээллийг боловсруулах ажээ. Мяндсан чип нь зангидсан үед, угаасан үед, түүгээр барахгүй ачааны машинаар дайрсан ч гэсэн хэвийн ажиллах тул энэхүү технологийг өргөн хэрэглэх боломжтой нь харагдаж байна. Уян чипүүдийг ухаалаг хувцас, мэдрэлийн эс-компьютерын интерфейс, виртуал бодит байдал зэрэг салбарт ашиглах зорилгоор бүтээжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг