sonin.mn

Нэгдүгээр сарын 21-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлин бага хурал хийв.


Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь Азийн аюулгүй байдалтай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Өөрчлөлт ихтэй одоогийн дэлхийд Ази нь хөгжил цэцэглэлтийн дэлхийн төв гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэхүү таатай нөхцөл байдал нь тийм ч амархан олдоогүй тул үүнийг нандигнах ёстой.


Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах, үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, улс орнуудын хоорондох санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, хэлэлцээрээр зөв зохистой шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирсэн.


Бид хөршүүдтэйгээ геополитикийн өрсөлдөөн үүсгэхгүй, харин сайн хөрш, найрамдалт харилцааны төлөө зүтгэдэг. Бид эргэн тойрондоо "нөлөөллийн хүрээ" хайхгүй, харин хувь заяаны цогц нэгдлийг бий болгохыг эрмэлздэг. Бид хөршүүддээ ганц талын шийдвэр гаргахыг хүсэхгүй, харин асуудлыг хамтдаа хэлэлцэж шийдвэрлэдэг 

Хятад улс бол олон улсын энх тайван, аюулгүй байдлын тууштай хамгаалагч." гэжээ.


Г.Бямба