Соёлын сайд Ч.Ундрам караокенууд удахгүй тоолууртай болж, олон улсын жишгийн дагуу зохиогчийн эрхийн төлбөр авдаг болох тухай ярьсан. Ингэхийн тулд зохиогчийн эрхийн бүртгэл олон улсын жишгийн дагуу албан ёсоор хийгдэх ёстой болно.
Мөн олон улсын Оюуны өмчийн байгууллагууд болон гадаадын дуу, киноны эрх эзэмшигчид монголын ФМ, ТВ, баар, диско клубуудэд тоглогдож буй гадаад дууны зохиогчийн эрхийн төлбөрүүдийг Монгол улсаас шаардаж, шахаж эхлээд байгаа.
Гэтэл эргээд Монголын дуу хөгжмийн бүтээлийг Youtube, Instagram, TikTok зэрэг сошиал болон илүү том зах зээлтэй Хятад, Вьетнам зэрэг орнуудад зөвшөөрөлгүй ашигладаг. Манай уран бүтээлчид зохиогчийн эрхийн тухай ярихын тулд дуу хөгжмөө эхлээд олон улсын стандартын дагуу албажуулж бүртгүүлж тусгай коод авах ёстой. Эхлээд шүлэг ба хөгжмийн зохиолчид гэрээ байгуулж, нэгдмэл бүтээл болгох ёстой. Дараа нь лиценз, эрх зэргийг ном ёсоор олгох боломжтой болдог.
Монгол улсын хуулийн дагуу зохиогчийн эрхийг ар гэр, үр хүүхэд нь 50 жилийн турш өвлөн ашиглах эрхтэй байдаг юм байна.
Монголын хамтлаг дуучдын дууг олон улсын зах зээлд ном ёсоор нь гаргаж соёлын экспорт хийж валютын шинэ урсгалыг бий болгох юм. Энэ зорилгын хүрээнд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од өөрийн уран бүтээлүүдээ гэрээжүүлж эхэлжээ. Өнөөдөр яруу найрагч Загдын Түмэнжаргалын шүлгээр хийсэн дуунуудаа албажууллаа. Цаашид энэхүү энэхүү дуунуудын менежментийг өөрийн “ДоРе Саунд продакшн” компаниараа хийж хөгжүүлэх юм байна.
Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл0