sonin.mn

 БНХАУ-н Төвдийн өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын газрын мэдээлж буйгаар 2025 онд Төвдийн соёл, аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж, тус улсын дотоодын болон олон улсын 70 сая 733 мянга гаруй жуулчин хүлээн авч, өмнөх оны мөн үеэс 10.71%-иар өссөн байна.


2025 онд Төвдийн соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн улам бүр баяжиж, соёлын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 15 тэрбум гаруй юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 35.29%-иар өссөн бол аялал жуулчлалын нийт зардал 81 тэрбум 681 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 9.51%-иар өсжээ. Төвдийн Соёл, аялал жуулчлалын газрын холбогдох албан тушаалтны танилцуулснаар, "Төвдийн өвлийн аялал", "Орон нутгийн аялал" зэрэг иргэдэд хөнгөлөлттэй хэд хэдэн бодлого, мөн Төвдийн уламжлалт бүжиг, сарлагийн арьсан завь (луут завь) уралдаан зэрэг ардын урлаг зан заншлыг харуулсан баялаг арга хэмжээнүүд нь орон нутгийн нөөц баялаг, үйлдвэрлэл, нөхцөл байдлын зохицуулалттай хөгжлийг дэмжиж байна гэжээ.



Г.Бямба