“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг жишээг сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа Үндэсний баялгийн сантай холбоотойгоор тайлбарлаж болох юм. Нэг талд олон нийт, Засгийн газар, нөгөө талд баялаг эзэмшигчид буюу хувийн хэвшил гараад хэдэн жил “үзэлцэж” байна.
Засгийн газрын зүгээс олон нийтэд “…Тийм ордын төдөн хувийг тэр компаниас авч Үндэсний баялгийн санд шилжүүлнэ. Бүгдээрээ хувь хүртэнэ” гэдэг. Нөгөөх компани нь “…Төдийд тийм ийм эрх зүйн үндэслэлтэйгээр энэ орд газрыг эзэмшиж байгаа, өдийг хүртэл өчнөөн төчнөөн хөрөнгө оруулсан” хэмээн тайлбар хийдэг.
Тэгж байгаад хоёр талаасаа хэлэлцээ хийхээр тохирч, ширээний ард сууна. Тэгсэн ч эцсийн шийдэлд хүрч чаддаггүй, өнөөдөр яг ингэж хэлэлцэж тохироод Үндэсний баялгийн санд орд нэмсэн жишээ баримт гарч ирээгүй байна. Энэ цаанаа учиртай аж. Учир нь, та бид нэг талаас нь л харж ойлгодог. Харин нөгөө талдаа тодорхой шалтгаан, тодруулбал, нуль зовлон саадтай тулдаг байна. Тэр учир шалтгааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр цахим сүлжээнд тун ойлгомжтойгоор зураглан тайлбарлажээ. Тэрээр “…Монгол Зэлтэрийн гацаа” гэж гарчиглаад “…Үндэсний хөрөнгөтнүүд, Монголын аж ахуйн нэгжүүд, ажил хэрэгч хүмүүс өөрсдөө эрсдэл үүрч, гадна дотноос хөрөнгө босгож, өчнөөн жил хөдөлмөрлөж босгодог. Тэгж босгосон баялаг нь ашигтай ажиллаад ирэнгүүт нь “…Улсад хураана, төрд авна” гэж дайрдаг нь гэм биш зан, уламжлалт дүрэм шахуу боллоо доо. Эхлээд хэвлэлээр гүтгэж олны дунд хаяж өгч “Ардын дайсан” болгож нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Удахгүй урдаас нь Засгийн газар шахаж дарамталж, хажуугаас цагдаа дуудаж, дэргэдээс нь шүүх прокурорт хэрэг үүсгээд, бөөрнөөс нь татвараас элдэв шалгалт оруулж, дээрээс хууль дүрэм журмаар шахаж буландсаар “Зэлтэрийн гацаа”-нд хийчихэж байгаа юм. Үндэснийхээ баялаг бүтээгчдээс ингэж булааж дээрэмдэх нь үнэндээ өөрсдийнхөө орон гэрийг хулгайлж дэлбэлж байгаагаас ялгаа юун.
“…Элдэв гоё нэртэй санд төвлөрүүлнэ”, “…Ард түмэнд тараана олгоно” гэж анхандаа амлана. Гэсэн хэдий ч өмнөх хурааж булаасан нь аажимдаа албан тушаалтан авилгачдын халаасыг зузаалж, дараагийн сонгуульд ялах санхүүжилт төдий болж хоцордог. Ийм болохыг эрхээ биш ихэнх нь мэддэг болсон байлгүй дээ.
Хэн нь ч дуугарахгүй, бурууд нүд дасаж мууд нийгмээрээ эвлэрч эхэлж байгаа нь л харин хамгийн харамсалтай” хэмээжээ. Эндээс үзвэл, ийм хэлэлцээ ихэвчлэн Засгийн газрын санаачилгаар эхэлдэг. Гэхдээ яагаад дуусдаггүйн учир энд л байх шиг байна. Учир нь, нөгөөх хувийн хэвшлийг хэлэлцээ нэрээр урдаа суулгаж байгаад цагдаа, прокурор, татвараар айлган дарамталдаг байна. Мэдээж, нийгмийн сэтгэл зүй нэгэнт тэдний эсрэг чиглээстэй болохоор хэлэлцээний ширээнд биш шүүгдэгчийн сандалд суучихсан шиг л болно. Товчхондоо, “…Хэлэлцээ” гэдэг нь дээрэм болон хувирч, тэр нь “Монгол Зэлтэрийн гацаа” үүсгэдэг аж.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл10
Үнээн
Пунцагийн Цагаантай ярилцах шаардлага алга. Албан тушаалаа ашиглаж, монголоос хулгай хийсэн Пунцагийн Цагаан новшийг шоронд суулга.
Ашигт малтмал нь бүх ард түмний баялаг. Бидэнд үүнээс өөр хөрөнгө байх ч үгүй. Гэтэл тэр баялгийг бүтээгээгүй Нямтайшир Номтойбаяр нарын хэдхэн хүн янз бүрийн аргаар эзэн суучихаад байхад тэдэнтэй хэлэлцээ хийх нь байтугай шууд хураах хэрэгтэй.Б.Гарьд гэгч тэдний захиалгаар бичжээ.
Зэлтэрийн лус савдагМонголчуудад тусалж, оросын цагааны цэргүүдийг дарсан нь монголчуудын аз юм. Гэтэл бүтэхгүй бодохгүй тэнэг юмаа Зэлтэрийн гацаа гэж ярьж бичээд байдаг нь цагаантны үлдэгдлийн хууч юм шиг сонсогдож байгааг ойлгох хэрэгтэй.
Баялгийн санг бүрэн утгаар нь хэрэгжүүлбэл ХҮН БҮРИЙН дансанд жил бүр 40 -ДӨЧИН САЯас доошгүй төгрөг хуримтлагдана гэсэн тооцоо байна лээ. Олон жил хүлээлгүй хүн бүр Норвеги мэтийн баялгийн сантай орны иргэдийн адил баян хангалуун амьдрах БОДИТ боломжтой байв. ЕС Оюун-Эрдэнэ С.Данзантай адил “ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН” гэж зүтгээд, бас ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээг 10 000 ам. долларт хүргэнэ гэснээр МСS-д худалдагдсан хөлс ний жагсагсад, бичээчид, манай төрийн эрх баригч олигархуудын “ дайсан “ болсон. Тэд нарт ард түмэн ядуу зүдүү 5, гурван төгрөгөөр атгандаа байлгаж байх нь гол хэрэгтэй байж.
ОУ-ын шинжээчдийн үзэж байгаагаар МУ-ын хүн ам 3,6 сая, эрдэс баялагын нийт нөөц нь 3 триллион \ Их наяд \ ам. доллар юм байна. 3,6 сая иргэддээ хуваавал : 3000 000 000 000:3600 000= МУ-ын иргэн бүр 833 334 ам.доллар буюу 3000 000 000 \ тэрбум \ төгрөгийн үнэ бүхий эрдэс баялагын эзэн юм байна. Гэхдээ МУ нийт газар нутгынхаа 70%-д эрдэс баялаг геологийн хайгууль хийгээгүй байгаа учир наад зах нь 200% нэмэгдэх магадлалтай. Дашрамд нь харьцуулалт хийхэд зориулж Казахстаны ЭБНөөцөөр дэлхийд 4-рт ордог бөгөөд 10 триллион ам доллароор үнэлэгддэг болохыг дурьдая.
МСS Ухаа худагт их хэмжээний ХО хийж технологийн гайхамшигийг үзүүлж байгаа мэт сурталчилгаа их явуулах боллоо. Түүний нэг шиг байна. Тийм юм байхгүй ээ. Ухаа худаг өөрийг нь барьцаалж асар их мөнгө аваад хагасаар нь Эрдэнэтийн баяжуулалт дээр ажиллаж байсан инженерүүдээр нүүрвс угаах үйлдвэр бари улж авсанаас өөр тех тех шинэчлэл гэх юм хийгээгүй. Хужаа нарын Налайхаас нүүрс зөөхдаа ашиглаж байсан хүрзийг нь эксковатороор, илжиг тэргийг нь самосвалаар л сольсоноос өөр юмгүй. Уурхайгаас -Цах. эксковатор-, элеватор,- конивейер-вагон гэсэн систем байсан бол бас яахав. Мөн нүүрс гэж бараг бэлэн коксыг цааш бүрэн коксжуулаагүй гээд юм юм байнаа.
МСS Ухаа худагт их хэмжээний ХО хийж технологийн гайхамшигийг үзүүлж байгаа мэт сурталчилгаа их явуулах боллоо. Түүний нэг шиг байна. Тийм юм байхгүй ээ. Ухаа худаг өөрийг нь барьцаалж асар их мөнгө аваад хагасаар нь Эрдэнэтийн баяжуулалт дээр ажиллаж байсан инженерүүдээр нүүрвс угаах үйлдвэр бари улж авсанаас өөр тех тех шинэчлэл гэх юм хийгээгүй. Хужаа нарын Налайхаас нүүрс зөөхдаа ашиглаж байсан хүрзийг нь эксковатороор, илжиг тэргийг нь самосвалаар л сольсоноос өөр юмгүй. Уурхайгаас -Цах. эксковатор-, элеватор,- конивейер-вагон гэсэн систем байсан бол бас яахав. Мөн нүүрс гэж бараг бэлэн коксыг цааш бүрэн коксжуулаагүй гээд юм юм байнаа.
Хулгайд алдагдсан орд газруудыг авч чадахгүй төр юм бол Үндсэн хуулийн заалаа өөрчилж ард түмний баялаг биш хулгайч баячуудад зориулж бэлтгэв гэж оруулах, байгалийн баялгийн сангаа устгах бодлого гаргах, яагаад гэвэл хөрөнгө мөнгө цугларах гүй болсон гэнэ.
TSagaan yahav hog bolj ovooson haygliig uildverleld oruulsan hun mun ! Harin shoron oroh hun bol P.Bagabanidaas ehtei shu , ter OT .g luivardahad biee hudaldsan etgeed yah arga bhgui mun !