ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг дагалдсан цохилтын бүлэг АНУ-ын Төв командлалын хариуцсан бүсэд хүрэлцэн иржээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас (CENTCOM) даваа гарагт мэдээлснээр, "USS Abraham Lincoln" хөлөг онгоц болон түүнийг дагалдан яваа хөлөг онгоцууд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ойрх Дорнодын бүс нутагт байрлаж байна гэжээ.
Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны бүлгийг урьдчилан төлөвлөсний дагуу байрлуулж байгаа бөгөөд Энэтхэгийн далайг гатлах явцдаа багийн бүрэлдэхүүн өдөр тутмын ажиллагааг гүйцэтгэж байна гэж тэмдэглэжээ. CNN-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, цохилтын бүлэг одоогоор Энэтхэгийн далайд байрлаж байгаа нь шаардлагатай тохиолдолд АНУ-ын явуулж болзошгүй цэргийн ажиллагааг, тодруулбал, Ирантай холбоотой ажиллагаанд шуурхай дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Гэхдээ хөлөг онгоцууд цохилт өгөх эцсийн байрлалдаа очих ёстой гэсэн үг биш бөгөөд цэргийн ажиллагаа явуулах эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон байна.
Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь хүч хэрэглэх хувилбаруудыг судалж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд үүний зэрэгцээ Техрантай хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй юм.
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод ирсэнтэй холбогдуулан Ираны тал мэдэгдэл хийжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи мэдэгдэхдээ, Америкийн хөлөг онгоцууд Ойрх Дорнод ирсэн нь манай улсын шийдэмгий байдалд нөлөөлөхгүй бөгөөд Ираны Зэвсэгт хүчин ямар ч ажиллагаанд хариу өгөхөд бэлэн байна гэжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Израилтай хийсэн зэвсэгт мөргөлдөөний дараа пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэдгээ Ираны цэргийнхэн мэдэгдэж байв. Мөн АНУ-ын цэргүүд цохилт өгсөн тохиолдолд бүс нутаг дахь Америкийн ашиг сонирхол, түншүүдийнх нь эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулж байна. Харин бүс нутаг дахь Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд Техраныг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
газрын дундат тэнгэст орвол баахан шумагчмд бариулах байх даа америкад хүйтэн өвөл болж цахилгаан тасарч америкийн модон байшингууд хөлдөж байна зуны халуунд торнаданд зомгол шидэрс болчихдог дан модон байшин өвлийн цасан шуурганд ч дээвэргүй болно ард түмнээ бодоочээ бусдыг алах ч яахав цаг олдох л байлгүй араб хүмүүсийг яасан их ад үздэг юм бэ орон гүрэн сөнөөх гээд л дэлхий тойрох юм израйл гэдэг улс л хэрэгтэй буусад нь хэрэггүй юм уу заавал холокостын өдөр ингдэг нь юу вэ
Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй .Д Трамп
Монгол дахь Америкийн элчинд энэ хэрцгий аллага зогсоохыг шаардвал яасан юм бэ?
er ni bol dain garahad tyn ch oirhon baigaa daa?...........yu l boloh bol?...................