ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 27 /ВВС/. Өнөөдөр Хятад руу буцааж буй хоёр панда баавгайг үдэхээр олон мянган япончууд Токиогийн Уэно амьтны хүрээлэнд иржээ. Ням гарагт Сяо Сяо ба Лэй Лэй гэдэг нэртэй ихэр хоёр хулсны баавгайг үзэхээр ирсэн хүмүүс гурван цаг хагасын турш дараалалд зогсож байлаа. Тэдэнтэй “салах ёс гүйцэтгэх” хүмүүст 4 400 тасалбар худалдсан бол нийтдээ 108 мянган хүн цугларчээ.
Ихрүүд Японд 2021 онд төрсөн боловч Хятадын талаас бэлэглэсэн панданууд төдийгүй тэдний үр удам нь тус улсын өмч байдаг тул өмчөө буцаан авах эрхтэй гэнэ.
БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш сайн санааны бэлгэдэл болгож бусад улсад панда баавгайнуудыг бэлэглэдэг уламжлал тогтсон байна. Тэдгээрийг хүлээн авсан улсууд жил бүр хос баавгай бүрийн төлөө 1 сая доллар төлдөг ажээ. Токио хотын захиргаа ихэр хоёрын оронд өөр пандануудыг илгээхийг хүссэн боловч Хятадын тал боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Пандануудыг онгоцоор Хятадад хүргэж, хөл хорионд байлгасны дараа Сычуан муж дахь пандаг хамгаалах, судлах төвд Сян Сян гэдэг эгч пандатай нь хамт байлгах ажээ.
Хятад, Япон хоёр улс харилцаагаа хэвийн болгосон 1972 онд эхний панданууд Японд ирж байв. Харин одоо 50 гаруй жилийн дараа япончууд хулсны баавгайгүй болжээ.
Өдгөө хоёр орны харилцаа хурцадмал шинжтэй болсон нь Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн үгтэй холбоотой. Тэрбээр хэлэхдээ, хэрвээ Хятад улс Тайвань руу довтолбол Япон улс хөндлөнгөөс оролцохоос аргагүйд хүрнэ гэсэн агуулгатай үг хэлсэн байна. Харин Хятад улс уг арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг үздэг бөгөөд түүний дахин нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байгаа юм. Тус улс Японд нийлүүлдэг газрын ховор элементүүдийн экспортоо хязгаарлаж, Японоос далайн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоожээ. Мөн өнгөрсөн сард Японд ирсэн хятад жуулчдын тоо оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин цөөрсөн байна.
Б.Адъяахүү
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл5
за яршиг л бна. Унэхээр тэнэг ч хэлэхэд хэцуу ард тумэн юм даа.
...нарийн учир байнаа оркуушаа
Хогийн хятдуудад ингэж дээрэлхуулнэ гэдэг япончууд ямар арчаагуй новшнууд вэ гэдэг нь харагдав
Bidend haragdaj baigaa ni tiim zyil yarihaar baibch bysadiin hyndetgeliig ta nar sig yum yzeegyi tenegyyd yugeen medeh bilee..tiimees dytyy bydyyn dyygaan tatabal barj dee!!!!!!!!!!!!
🔥Суудлын төлөөх жинхэнэ тулаан эхэллээ… Японд өчигдрөөс УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нийт 1285 нэр дэвшигч өрсөлдөж байна. 📌 Энэ удаагийн сонгуулийн гол сэдвүүд: • 📈 Үнэ өсөлт • 💰 Татвар • 🌏 Гадаад бодлого • 🛡 Аюулгүй байдал Японд амьдарч буй монголчуудын амьдралд ч эдгээр бодлого шууд нөлөөлөх учраас анхаарал татаж байна. ⚠️Хятад улс дотооддоо цэргийн удирдлагын томоохон өөрчлөлт хийж, авлигын нэрийн дор армийн “цэвэрлэгээ” явуулж, дайнд бэлдэх үйлдэл гаргаж байгаа нь олон улсын анхаарлыг татаад байгаа. Энэ оны сүүлээр Тайваньд юу л болох гээд байна даа. Бурхан минь гэж... Нөгөө талд Такаичи сайдын хатуу байр суурь, Хятадад "май шүү" гэж хэлнэ гэж буй нь Японы ирээдүйд том нөлөө үзүүлэх нь тодорхой. 💹 Энэ бүхэн нийлээд бүс нутгийн геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж, алт зэрэг аюулгүй хөрөнгийн үнэ дахин өсөх магадлалтай гэж шинжээчид дүгнэж байна. Алт авсаар л байх уу яах уу?🤣 Харж л байя даа… Японы энэ удаагийн сонгууль зөвхөн дотоод асуудал