sonin.mn

1-р сарын 27-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Финландын ерөнхий сайд Петтери Орпотой Бээжингийн Ардын Их Хурлын ордонд уулзав.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Финланд улс бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг болно. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 76 жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үл хамааран Хятад, Финландын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд харилцан хүндэтгэж, тэгш шударга ажиллаж, ирээдүйд чиглэсэн хандлагаар харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримталж ирсэн. Хятад, Финландын ард түмэн эрэлхэг зоригтой, өөртөө итгэлтэй байдаг. Хоёр тал харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, ард түмэндээ илүү их ашиг тусаа өгөх ёстой гэж онцоллоо.



Хятад, Финландын найрсаг харилцаа, харилцан итгэлцэл нь түүхэн үндэс суурьтай гэдгийг Ши Жиньпин онцлов. Тэрээр хэлэхдээ, энэ жил бол Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэл юм. Хятад улс өндөр чанартай хөгжлийг цаашид дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх болно. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрчим хүчний шинэчлэл, орчил эдийн засаг, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, технологийн инноваци зэрэг салбарт илүү үр дүнтэй хамтран ажиллах ёстой. Финландын компаниуд Хятадын зах зээлд чөлөөтэй нэвтэрч, дэлхийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сайшааж байна. Финлянд бол өвлийн спортын хүчирхэг гүрэн бөгөөд Хятад улс нь ч өвлийн спортын томоохон улс гүрний эгнээнд орсон. Хоёр тал өвлийн спортын найрамдлыг бататгахын тулд солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Финландын ард иргэд Хятадад айлчилж, эртний бөгөөд орчин үеийн соёл иргэншилтэй танилцахыг урьж байна гэжээ.




Петтери Олпо хэлэхдээ, Финланд-Хятад улс нь гүн гүнзгий уламжлалт найрадалт харилцаатай оруунд юм. Хоёр талын харилцаа нь харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл дээр суурилдаг бөгөөд урт хугацааны тогтвортой хөгжлийн замаар замнасаар ирсэн. Өнгөрсөн жил хоёр тал дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн. Финландын компаниуд Хятадтай хамтран ажиллах сонирхол маш их байдаг. Финланд улс хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өндөр түвшний нягт харилцаа холбоогоо хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж хүртээхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Финланд улс нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд Хятадын хөгжлийн гайхалтай амжилтыг биширч, олон улсын үйл хэрэгт Хятад улсын үзүүлж буй чухал, бүтээлч үүргийг үнэлж байна. Финланд улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахын тулд Хятад улстай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна. Европын Холбоо-Хятадын харилцаанд бүтээлч хөгжлийг хадгалах нь маш чухал юм. Финланд улс Европын стратегийн бие даасан байдлыг дэмжиж, чөлөөт худалдааг дэмжиж, худалдааны зөрчлийг зөв шийдвэрлэж, Европын Холбоо-Хятадын харилцааны эрүүл хөгжлийг дэмжихэд нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.



Г.Бямба