sonin.mn

1-р сарын 26-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Сурвалжлагч Хятад Канадын харилцааны талаар асуулт асуужээ. 


Хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэлэхдээ: Улс орнууд тэг нийлбэрийн бус харин хамтран ажиллах үзэл ойлголт баримталж, сөргөлдөх бус харин хамтын ажиллагаагаар улс орон хоорондын харилцааг зохицуулахыг Хятад улс дэмжиж байна. Хятад Канад хоорондын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож, Хятад Канад хоорондын эдийн засаг худалдааны асуудлыг эв зүйтэй зохицуулах тодорхой зохицуулалтыг хийсэн нь эрх тэгш харилцах, нээлттэй уужуу багтаамжтай байдал, хамтаар хуваалцаж хамтдаа амжилтад хүрэх зориг санааны илэрхийлэл болсон юм, энэ нь ямарваа гуравдагч талд чиглэхгүй, хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ч тустай юм гэв.