Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна. Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.
Бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ.


Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.
Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.


Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.
Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан. Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.



Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл21
МАН-г хувьчилсан хүнд Армийг хувьчлах юу ч биш.
Одоо хэргүүдээ нууж дарнаа цэрэг үхвэл ажилгүй болно гэж хэлсэн байх нөгөөдүүл нь одоо хэрэгээ нууж эхэлнэ тэгээд заавал хүн амьтан үхүүлж байж ойлгож байдаг тэнэг удирдагчтай байх ийм байна.
ШАА ШҮҮ БУГСҮХ ЭЭ? ЧИ ХУДАЛ ЯРЬЖ БАЙНА. ЧАМД СҮРДАНЗАНГААС ЦААШГҮЙ ШҮҮ
Монгол ардын журамт цэрэг бол Монгол ардын намын цэрэг арми юм. Монголыг хамгаалж байгаа ардын армийг зэвсэглэж байхгүй бол дэлхийн улс төр өөрчлөгдөж байна. Хятадын ардын чөлөөлөх армийн хөгжил хурдацтай хийгдэж, харин монголд олигтой төсөвгүй явж ирлээ. Иймд хувийн хэвшилтэйгээ хамтарч батлан хамгаалах чадварыг сайжруулах шаардлагатай.
Хятадын 5 гамин цэрэг Монголд орж ирээд малгайгаа шидэхэд мантуу сармагчин Хүрэлсүх чацга баасандаа холилдож гадаад руу амиа хоохойлон зугатах болно.
Ene odo dainii hajuugaar iluu shdee. Tuviig sahiad aytaihan bij bhd bolno mgluud
Зэвсэггүй чамайг ёстой төвийг сахиулах завдал өгөхгүй. Дэлхийн хүчирхэг улсын хоморгонд ороод дайнд татагдаж орно. 1937 оноос өмнө Гэндэн сайд хүртэл төвийг барих гээд эцэстээ өөрөө алуулж, Монгол улс хүчээр Зөвлөлтийн талд орсон. Худал хоосон төвийг сахих гэж яриад хэрэггүй.
Ene odo dainii hajuugaar iluu shdee. Tuviig sahiad aytaihan bij bhd bolno mgluud
Хуульч, эдийн засгч, түүхч мэргэжилтэй гэгдэх хүмүүс мөн чанартаа ямарч мэргэжилгүй хүмүүс юм. Учир нь дэлхийн хэмжээнд хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан гэж байдаггүй бөгөөд зөвхөн улс төрчдийн зохиосон хууль, эдийн засаг, түүх гэдэг үлгэрүүд байдаг ажээ. Чухам иймээс хуулийн, эдийн засгийн, түүхийн мэргэжилтэй гэгдэх хоосон толгойтнууд төрийн өндөр албан тушаалд ажиллахаар тухайн улс орон бүрэн хэмжээгээр дампуурдаг ажээ. Үүний яруу тод жишээ нь Монгол юм.
Яг тийм. Дайн эхэлвэл хамгийн мэргэжилгүй хүмүүс болох хууль, эдийн засаг, түүхийн мэргэжилтэнгүүд цэрэг болж амиа нэг сумнаас солих болдог. Жинэхэн мэргэжилтэнгүүд цэргийн зэвсэг, фронтын төлөвлөгөө гээд бүхнийг удирдаж ажилладаг.
hentei baildah geed ingeed sugselzeed baigaan buduun guzeenuud ve haha
Sain b. Odoo biaslag shahaj bui met Niagtarshuul, Chanarjuul, Technologjuul. Say Venezueld Maduro-dohod "Sonic Weapon" hereglelee. Umnu ni baruunii esreg Havana Syndrome" uusgej bailaa. 2 surguldugch tal eeljleed l shine zevseg turshij b.
Discombullover" ch bil uu 1 Jim hachin nertei zevseg Venezuela d turshlaa. Disable Dismantle Disrupt ....gdg 3D-eer yavchihlaa daa gej harj b. Radar-iig ajillagaagui bolgoloo (by the anti radiation method). Venezuela-d bairshuulsan orosiin Holiin zain C300, dund zain BUK- M2E, Pechora-2M ni haldlagiin ued ogt ajillasangui.
Zuvhun 1 jiliin daraa buyu 2027 ond Taiwan-iig ezlegdene gej delhii dayaaraa il tod bichdeg. Iimd 2028 ond boloh Taiwan-ii Eeljit Songuuli boloh uu, ugui uy gedeg asuult garch b. Baruunii tuiliin togtvorgui "aranshin"-aas uudelteigeer Xi darga batlan hamgaalahaa uuriinhuu Gants Gart tuvluruullee. Puujingiin salbart uussen asar tom duntei Avilga-iig ustgah ajil muharlah zamdaa orov.
Ene hund tsag uetei Yag Tag davhtsuulan Huuk-iig 2027 onoos ch hoish 2-3 jildee Euk-uuruu Ajilla, unuuduruus ter huuli duremee Darui yanzal, ene oroo busgaa duusdaggui togloomiin dain dajintai, hund geo- iin ued Eukiin Songuuli hiine gej buu solioor, 1 shine turshlaga medleggui Shinkov Durak garch irj baahan bujignuulaad Mongoliig min suiruuleed haychihna gej helj baihav dee. Huuk Euk ingej Batlan Hamgaalahdaa Jinheneesee ajil heregch handaj buig undur unelj b. Esgii hiih gazar Nohoi hereggui gegcheer Batlut gdg hun ????
Gadaad hariltsaanii arga heregseleer gadna talaas chin 1000% demjeed yavnaa. Every LEADERSHIP isn't a Solo Sport.
2 их гүрний өвөрт амар хэвтэж буй МУ ингэж сүгсэлзэж мөнгө үрж яана. 2 их гүрний жижигхэн сургуулалтын зүгээр тоосонд нь үрэгдэх бж илүү зан.Дарьтүнэрлэж үзээгүй атлаа энгэр дүүрн одон дүүжилсн энэ шинелийн голуудаа эрс цөөлж хэмнэсэн мөнгөөрөө хэдэн дрон боловч авч ажлуулж сураач дээ. Энэ жүжиглэл гадныхан харвал Геннис онигоо шүү. 1970 оны хэдэн АК-аас өөр юмгүй 21-р зууны МАА нь байлдгчгүй атлаа гэдсээ даахгүй хурандаагийн армиар дүүрчихсэн
Дрон авах тухай ярьж байгаа нь сайн. Гэвч хугарч мохсон сэтгэл зүрхийг яахав. Монгол улс сайн цэрэгтэй байх хэрэгтэй. Бид өөрийнхөө улсыг өөрсдөө хамгаална.
Мэргэжлийн армитай болж баыж саын цэрэгтэй болноо Албадлагаар татаглсан залуучууд чухам пу сжрч байна япу ч сурахгүй байна яолон уагаар алхуулж гүылгэх хоцрогдол болжээ яөөрсдөө дрон хийх ажилуулж сурмаар Эхний ээлжинд дээд дунд шатанд эрс цомхотгол хийж офицер түрүүчээ шинээр сургамаар
хоосон үг,орчин үеийн арми инженерчилэгдсэн гэдгийг ойлгоогүй санагдлаа.
Кофи Аннан энэ тухай аль дээр мантуу Хүрэлсүхэд хэлж сануулж байсныг махан толгой он удаан жил бодож мангуурсаны эцэст сая дөнгөж ойлгож эхэлж байгаа байх