БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Xinhua/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийхээр лхагва гарагт Бээжин хотод хүрэлцэн ирлээ.
2024 оны наймдугаар сард Их Британийн талын санаачилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Кир Стармер нар утсаар ярьсан бол мөн оны 11 дүгээр сард Рио-де-Жанейро хотноо болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч уулзсанаар Хятад-Британийн харилцааг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд ахиц гарчээ.
Их Британийн Ерөнхий сайд найман жилийн дараа БНХАУ-д айлчилж байгаа нь энэ бөгөөд К.Стармер айлчлалынхаа үеэр Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийнэ. Тэрбээр мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэцитэй уулзана. Талууд хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүнзгий санал солилцох төлөвтэй байна.
К.Стармер мөн Шанхай хотод зочилно.
Их Британийн Лейборист нам засгийн эрхэнд гарснаасаа хойш БНХАУ-тай тогтвортой, бат бөх стратегийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр улсын хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээ мэдэгджээ.
К.Стармерыг Их Британийн 50 гаруй томоохон компанийн удирдлагууд болон төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн төлөөлөгчид дагалдан явж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Зякунь мягмар гарагт мэдэгдэхдээ, Хятад улс энэхүү айлчлалыг Их Британитай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа нээх, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах боломж болгон ашиглахыг зорьж байна гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 01 сарын 29,
2026

Сэтгэгдэл3
За ингээд америк, хөгшин европоос тусдаа бие даасан бодлогоо хэрэгжүүллэхэндээ
Геополитик гэж энэ. Гэхдээ Британи үе дууссан муу жижиг арал нь нэг цөмийн бөмбөгөөр живэх аюултай.
odoo l neg tarhi ruu ni tan hiisen boltoi