sonin.mn

Хятадын Ардын банкны 1-р сарын 27-нд гаргасан мэдээллээс харахад, 2025 оны дөрөвдүгээр улирлын сүүлчийн байдлаар, технологид суурилсан жижиг дунд 275 мянган аж ахуйн нэгж зээлийн дэмжлэг авсан бөгөөд зээл олсон түвшин 50.2%-тай байсан нь 2024 оны сүүлчийнхээс 2 хувиар өндөр байна. Технологид суурилсан жижиг дунд үйлдвэрүүдэд олгосон юань болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 3.63 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 19.8%-иар нэмэгдэж, энэ нь бүх төрлийн зээлийн өсөлтийн түвшингээс 13.6 хувиар өндөр байна.


 Санхүүгийн нөөц голдуу үндэсний эдийн засгийн гол салбарууд болон буурай хэсгүүд рүү илүү их чиглэж байгааг уг тайлан харуулжээ. 2025 оны дөрөвдүгээр улирлын сүүлч гэхэд дэвшилтэт технологийн нийт 265 мянга 400 аж ахуйн нэгж зээлийн дэмжлэг авсан бөгөөд зээл олсон түвшин 57.3% хувьтай байсан нь 2024 оны сүүлчээс 0.4 хувиар өндөр байна. Дэвшилтэт технологийн аж ахуйн нэгжүүдэд олгосон юань болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 18.61 их наяд юаньд хүрч, 2024 оны мөн үеэс 7.5%-иар өссөн нь бүх төрлийн зээлийн өсөлтийн түвшингээс 1.3 хувиар өндөр байна.