Нэгдүгээр сарын 30-ны үдээс хойш ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо ирээдүйн үйлдвэрлэлийн салбарыг төлөвлөх, хөгжүүлэх чиглэлээр 24 дэх удаагийн хамтын судалгааны хуралдаанаа хийв. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралдааныг даргалж, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн шилжилтийн шинэ үе шат хурдацтай явагдаж, дэвшилтэт технологиуд байнга гарч ирж, ирээдүйн салбарын хурдацтай өсөлтийг удирдаж, дэмжиж байгааг онцоллоо. Тэрээр мөн хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын стратегийн үүднээс хандах, бодит нөхцөл байдал, харьцуулсан давуу талаа ашиглан, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ үйлдвэрлэлийг үе шаттайгаар бэлтгэн хөгжүүлэх зарчмыг баримтлан, Хятадын ирээдүйн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд тасралтгүй шинэ нээлтүүд хийх шаардлагатай байгааг онцолжээ.
Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн судалгааны хүрээлэнгийн Юй Шяохүй энэ сэдвээр илтгэл тавьж, санал санаачилгаа илэрхийлэв. Улс төрийн товчооны гишүүд түүний илтгэлийг сонсож, хэлэлцүүлэгт оролцжээ.
Тайлбар болон хэлэлцүүлгийг сонссоны дараа Ши Жиньпин чухал үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, ирээдүйн үйлдвэрлэлийг бэлтгэн хөгжүүлж, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн тэргүүлэх амжилтад хүрч, санаачилгатай хөгжлийг эзэмшин, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгон, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж, хувь хүний цогц хөгжил, нийгмийн ерөнхий дэвшлийг дэмжихэд ирээдүйн аж үйлдвэрийг бэлтгэн хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд ХКН-ын Төв Хороо үүнд ихээхэн ач холбогдол өгч, бодлогын дэмжлэгийг бэхжүүлж, ирээдүйн аж үйлдвэрлэлийн хөгжилд эерэг хандлага бий болгосон гэжээ.
Ши Жиньпин үндэсний стратегийн хэрэгцээ, технологийн төлөвшилт, нөөцийг дэмжих зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэж, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, бусдаас ялгарах байдлаар аж үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Тэрээр мөн үйлдвэрлэлийн уялдаа хэлхээг бэхжүүлэн, ирээдүйн үйлдвэрлэл нь шинээр гарч ирж буй болон уламжлалт аж үйлдвэрүүдтэй уялдан нэгтгэх мөртөө өөр өөрийн давуу талаа хөгжүүлэхийг онцлон зааварчилжээ.
Ши Жиньпин цааш нь ирээдүйн салбарын хөгжил нь хөгжил ба аюулгүй байдлыг тэнцвэржүүлж, холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шинжлэх ухаанч, үр дүнтэй хяналт удирдлагын аргуудыг судлах ёстой гэдгийг онцолсон бөгөөд олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалж, бүх түвшний удирдагчид шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, шинжлэх ухаан, технологийн талын мэдлэгтэй байж, үйлдвэрийг ойлгож, зөв шийдвэр гаргахыг шаардсан байна.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл7
Орос улс Украинд болж буй дайнаас шалтгаалан Хятадаас эдийн засгийн хувьд хараат болох тусам Сибирьт Хятадын нөлөө асар хурдтай нэмэгдэж байна. Хятадад Сибирийн цэвэр ус, мод, байгалийн хий, алт, ховор элементүүд амин чухал хэрэгтэй. Сибирийн асар том газар нутагт хүн ам цөөрч байхад хил залгаа Хятадын мужуудад олон мянган сая хятад хүн суурьшиж байгаа нь "чимээгүй нүүдэл" хийх суурь болдог. Одоохондоо Орос, Хятад хоёр АНУ-ын эсрэг нэгдэж байгаа ч, цаанаа бие биедээ огт итгэдэггүй. Оросын цэргийнхэн Сибирьт Хятад улс хэт даварч байгаад маш их түгшдэг. АНУ энэхүү "үл итгэлцэл" дээр тоглолт хийх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирийг Хятадад "зүгээр алдана" гэдэг юу л бол? Оросын улс төрийн элитүүд болон цэргийнхэн Хятадыг өнөөдөр "стратегийн түнш" гэж нэрлэж байгаа ч, зүрхнийхээ гүнд тэднийг хамгийн том ирээдүйн аюул гэж харж, Сибирийг хамгаалах "нууц" болон ил аргуудыг хэрэглэсээр байна.
Сибирь бол Оросын эдийн засгийн "гэдэс". Хятад улс Цэргийн хүчээр түрэмгийлвэл Орос улс шууд цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн гэдгээ сануулсаар ирсэн. Энэ нь Хятадыг "зөөлөн хүч" буюу эдийн засгаар дамжин нэвтрэхээс өөр аргагүй болгож байгаа юм. Хойд хөрш маань хүчний тэнцвэртэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм Орос улс ч үүнийг маш сайн ойлгож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын хил дагуух цэргийн хүчин чадлаа "чимээгүйхэн" зузаатгасаар байна. Орос улс Украинд дайтаж байгаа ч Сибирь, Алс Дорнодыг хариуцсан Дорнод цэргийн тойргынхоо үндсэн цөмийг хөндөөгүй үлдээсэн. Амар мөрний дагуу болон Байгаль нуурын орчимд агаарын довтолгооноос хамгаалах S-400 системүүдийг шинээр байршуулж, пуужингийн ангиудыг нэмэгдүүлсэн. Хятадын хилээс ердөө 50-100 км зайд орших Хабаровск, Владивосток, Благовещенск хотуудын орчимд хуурай замын цэргийн томоохон ангиудыг байнгын бэлэн байдалд байлгаж байна.
Орос улс Хятадын хилийн ойролцоо алсын тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай "Искандер-М" пуужингийн бригадуудыг байршуулсан. Энэ нь Хятадын цэргийнхэнд өгч буй шууд дохио юм. Хэрэв Хятад улс хуурай замын цэргээр Монголын нутаг Сибирь рүү цөмөрвөл Орос улс Хятадын гүнд байгаа цэргийн удирдлагын төвүүдийг устгах чадвартай гэдгээ харуулж байгаа хэрэг. Орос улс Сибирийг хамгаалах стратегийнхээ нэг хэсэг болгож Монгол Улсыг бүфер бүс болгож ашигладаг. Манай улсап Жил бүр болдог ‹‹Сэлэнгэ›› хээрийн сургуулилт нь үндсэндээ Хятадын хилээс ирж болох "террорист" эсвэл "зэвсэгт бүлэглэл"-ийн дайралтыг Ар, Өвөр Монголын хил дээр яаж хамтарч зогсоох вэ гэдэг бэлтгэл юм. Энэхүү сургуулилтаар нь Бээжинд "Монгол бол Оросын аюулгүй байдлын бүс" гэдгийг сануулж буй хэрэг.
Сибирийн хойд эрэг дагуу Орос улс "Төмөр гинж" мэт цэргийн баазуудыг сэргээж байна. Якут ба Чукотка бүсэд "Арктикийн цэргийн ангиуд"-ыг байгуулж, өндөр технологийн радаруудыг суурилуулсан. Шалтгаан нь Хятад улс өөрийгөө "Хойд мөсөн далайд ойр улс" гэж зарлаж, энэ бүс рүү хөлөг онгоцнуудаа илгээх болсон тул Орос улс Сибирийг хойд талаас нь ч давхар хамгаалж эхэлсэн. Орос улс БАМ (Байгаль-Амарын зам) болон Транс-Сибирийн төмөр замын дагуу цэргийн дэд бүтцийг эрс шинэчилж байна. Төмөр замын цэргүүд нь дайны үед хэдхэн хоногийн дотор Оросын төв хэсгээс сая сая цэргийг Сибирь рүү зөөвөрлөх ложистикийг хариуцдаг. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирь дэх Хятад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маш анхааралтай хянадаг. Хятадуудад газар өмчлүүлэхгүй байх, Сибирийн ойн олборлолтод хязгаар тогтоох зэрэг хуулиудыг Оросын орон нутгийн иргэд маш хүчтэй шаардаж байна.
Оросын ФСБ (Тагнуулын алба) Сибирь дэх Хятадын хөрөнгө оруулалттай компани бүрийг "үндэсний аюулгүй байдал" гэдэг өнцгөөс хянаж байдаг. Орос улс Сибирьт зөвхөн Хятадыг байлгахгүй байхыг хичээдэг. Тэд Сибирийн төслүүдэд Энэтхэг, Вьетнам, магадгүй ирээдүйд Японыг татан оролцуулах замаар Хятадын монополийг задлахыг оролддог. Энэ нь Хятадыг Сибирьт "ганцаараа дураараа дургих" боломжийг хязгаарлаж байгаа юм. Хэдийгээр Орос Сибирийн бүс нутгаа хяналтад хамгаалж байгаа ч, Орос улс Украинд дайтаж суларсаар, Хятадын юань болон технологиос 100% хамааралтай болбол Сибирийн баялгийг Хятадын тогтоосон үнээр, тэдний нөхцөлөөр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ нь "газар нутгаа алдахгүй ч, баялгаа алдах" гэсэн үг. Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан төмөр зам, хийн хоолойнууд нь эргээд Оросыг "барьцаанд" оруулна.
Нөгөөтэйгүүр АНУ Орост нэг л зүйлийг сануулдаг: "Та нар Өрнөдтэй тэмцэж байх хооронд чинь Хятад улс ар дагзнаас чинь хутга шааж, Сибирийг чинь залгих гэж байна. Хэрэв Оросын элитүүд үүнийг ухаарвал ирээдүйд тэд Хятадын эсрэг АНУ-тай нууц тохиролцоо хийж, "Сибирийг аврахын тулд сонголтоо хийж магадгүй юм. Орос Сибирийг хамгаалж үлдэх нь манай Монгол Улсад ашигтай. Орос улс гаднаа Хятадтай "найз" мэт харагдавч, Сибирь дэх цэргийн байршил нь 180 градус Хятад руу чиглэсэн байдаг. Тэд Хятадыг "найдваргүй холбоотон" гэдгийг маш сайн мэддэг учраас Сибирийг хэзээ ч хамгаалалтгүй орхихгүй гэдгээ мэдэж байгаа.
Орос хөрш маань Сибирээ бат хамгаалахын тул Монголыг сайн зэвсэглэж, манай цэргийг сайн сургах хэрэгтэй.Үүний зэрэгцээ Сибирт АНУ-гийн ашиг сонирхолыг буй болгох ёстой. Энэ хоёр хүчин зүйл манай аюулгүй байдлын баталгаа болох юмшүү !!!