Иргэн О.Гончигсүрэнд хийгээгүй хэргээр ял өгөх гэж байгаа тухай эхнэр нь мэдээлэл хийлээ.
Түүний хэлж буйгаар 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Мандал төвийн гадаа иргэн С.Энхтайваны биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас О.Гончигсүрэнд хэрэг бүртгэл нээсэн байна. Улмаар 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба түүнд бүлэглэн танхайрсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр 1-5 жилийн хорих ял төлөвлөжээ.
Энэ тухай эхнэр нь: "С.Энхтайван гэх залууг үнэхээр алгадаад, хамраас нь цус гаргачихсан бол ялыг нь өг. Манай таван давхар объектны гаднахыг харуулсан 1 цаг 30 минутын бичлэгийг хуулж авсан. Гэтэл хэргийн материалд энэхүү нотлох баримт байхгүй. Бид өмгөөлөгчтэйгөө нийлээд гурван удаа гомдол гаргасан ч хүлээж аваагүй” гэв.
Н.Отгончимэг
Даваа - 02 сарын 02,
2026
Сэтгэгдэл4
Хууль шүүх нь ямар билээ. Цаазын ялыг алга болгосон Эби гийн зөв байсан
500 саятай бол бүр сайн зодохгүй юу
Тийм байдаг юм зохиомол хэрэг үйсгэж мөнгө олж аж амьдралаа зохицуулдаг маш олон бүлэглэл тогтолцоо байдаг юм.
Би ийм хонгилоор ороод олон түмэнд хандаж үзсэн. Ер нь бүх үзэх ёстой юм болуу? Бүх зүйл цагдаа шүүх прокурор худлаа шүү.