1-р сарын 30-нд Хятадын Гадаад харилцаан яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал хийв. Сэтгүүлч: Их Британийн ерөнхий сайд К.Стармер өчигдөр Хятадын удирдагчидтай уулзалт, хэлэлцээ хийв. Уулзалтууд ямар үр дүнд хүрсэн бэ? Энэхүү айлчлалын Хятад-Их Британийн харилцаанд үзүүлэх ач холбогдлын талаар Хятадын тал хэрхэн үнэлж байна вэ?
Гүө Жякүнь: Их Британийн ерөнхий сайд К.Стармер 1-р сарын 28-31-ний хооронд Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ нь Их Британийн ерөнхий сайдын найман жилийн турш Хятадад хийсэн анхны айлчлал бөгөөд шинэ оны эхээр Хятад улсын хүлээн авч буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны анхны удирдагч юм. Өчигдөр дарга Ши Жиньпин ерөнхий сайд Стармертай уулзаж, хоёр удирдагч Хятад, Их Британийн урт хугацааны, тогтвортой, цогц стратегийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх ёстой гэж тохиролцов. Ерөнхий сайд Ли Чян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи нар мөн ерөнхий сайд Стармертай уулзаж, Хятад, Их Британийн хоорондын янз бүрийн салбарын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хоорондох солилцоог сэргээх талаар гүнзгий санал солилцжээ.
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл0