Миннесота муж улсад нэг сарын дотор Америкийн хоёр иргэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад буудуулж амиа алджээ. ХТРТ-ийн CGTN саяхан дэлхийн интернет ашиглагчийн дунд санал асуулга явуулсны дүнд харуулснаар, судалгаанд хамрагдагсдын 92.2% нь Америкийн нийгэм "хүчирхийллийн үйл явдлуудын улмаас хатуу хяналт явуулж, хатуу хяналтаа нь цаашид зөрчилдөөнийг улам хурцатгадаг" сөрөг эргэлтэд орсон бөгөөд "Америк нь Америк руу 'довтлох'" нөхцөл байдал тасралтгүй гаарсаар байна гэж санал бодлоо илэрхийлжээ.
Судалгаагаар мөн хариулагчдын 88.2% нь АНУ-д цагдаагийн хүчирхийллийн хууль сахиулах үйлдэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, эд баялгийн тэгш бус байдал, бууны хүчирхийлэл зэрэг асуудлуудтай холилдож, шийдвэрлэхэд хэцүү сөрөг эргэлт үүсгэсэн гэжээ. Судалгаанд оролцогчдын 93.4% нь энэ явдал хууль сахиулах байгууллагын тусгаарлагдсан тохиолдол биш, харин АНУ-ын нийгмийн эмх замбараагүй байдал, тогтолцооны бүтэлгүйтэл, улс төрийн туйлшралын нийлмэл үр дагаврын үр дүн гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 89% нь АНУ цаашид аюулгүй байхаа больсон гэж үзэж байна.
Судалгаанд оролцогчдын 92.3% нь энэхүү үйл явдал нь АНУ-ын хоёр том улс төрийн намын цагаачлалын асуудлаарх гүнзгий хуваагдлыг илчилж, иргэдийн аюулгүй байдал нь намын улс төрийн тооцооллын золиос болсон гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 91.1% нь АНУ-д орон нутгийн болон холбооны засгийн газруудын хоорондох зөрчилдөөн улам гүнзгийрч байна гэж үзэж байна. Мөн судалгаанд оролцогчдын 79.6% нь иймэрхүү үйл явдлууд цаашид ч гарна гэж түгшиж буйгаа илэрхийлжээ.
Энэхүү санал асуулгыг CGTN-ийн Англи, Испани, Франц, Араб, Орос хэл дээрх платформууд дээр нийтэлсэн бөгөөд 19444 интернет ашиглагч оролцож, 24 цагийн дотор санал бодлоо илэрхийлжээ.
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл0