sonin.mn

Нэгдүгээр сарын 31-нд Хятадын Төв Радио Телевиз 2026 оны хаврын баярын гала тоглолтын гурав дахь бэлтгэлээ дуусгалаа. Хармөрөн мужийн Харбинь, Жэжян мужийн И-Ү, Аньхүй мужийн Хэфэй, Сычуань мужийн Ибинь хот дахь дөрвөн салбар газрын хөтөлбөрүүд анх удаагаа Бээжин дэх гол танхимтай хамтарсан бэлтгэл хийлээ. Ингэснээр ерөнхийлсөн гала тоглолтын цогц бүрдэж, шинэ дуу, бүжиг, дуурь, үшү зэрэг төрөл бүрийн уран бүтээлүүдийн хөтөлбөрийн бэлтгэл улам бүр хангагдан, баяр баясгалантай уур амьсгалд гала тоглолт шинэ эрин үе, шинэ аяллын гайхамшигт дүр зургийг бүрэн дүүрэн харуулав.




Бээжин дэх гол талбарт шинэлэг санаа бүхий хөтөлбөрүүд сонгодог бүтээлийг орчин үеийн хиймэл оюун ухаан зэрэг технологиор амилуулсан нь нүдийг баясгаж байлаа.




Дөрвөн салбарын хөтөлбөр өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд нутаг нутгийн сар шинийн өнгө төрхийг уран бүтээлээрээ зураглажээ.