“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрч, зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ. Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой “Чингис хаан” Үндэсний баялгийн санд тус компани 2024 болон 2025онд 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байсан бол 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр 36 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэмж тус санд төвлөрүүлсэн байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2025 оны гүйцэтгэлээс танилцуулбал:
-Ган бүтээгдэхүүн 33.0 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 33.6 мянган тонн,
-Төмрийн хүдрийн баяжмал 1,693.3 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2,058.8 мянган тонныг тус тус давуулан үйлдвэрлэсэн байна.
Мөн 1,982,9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 2,429.1 мянган тонныг экспортолж, 551.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 593.1 тэрбум төгрөгийн бодит орлогоор давуулан биелүүлсэн нь компанийн 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Орлогоо нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулсан үр дүнд компани төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас 72.1 тэрбум төгрөг буюу 2025 онд төлөвлөгөөг 168.3 хувиар давуулан биелүүлжээ.
Мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 82.1 тэрбум төгрөгөөс 246.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн нь татварын дараах цэвэр ашиг болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ компанийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрчээ. Ингэснээр үндэсний хэмжээнд топ татвар төвлөрүүлэгч төрийн өмчит компаниудын нэг болж чадсан бөгөөд мэргэжлийн удирдлага, сахилга баттай төлөвлөлт, оновчтой менежментийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компани хэрхэн ил тод, хариуцлагатай, үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ болжээ.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл6
Монголд ямар ч сан байгуулаад намэргүй, дарга нар нь идчихнээ ! Баялагийн сан байгуулах гээд яараад байгаа чинь яавч сайндаа бус өөрснөөл идэх гэж яараад бгаа юм !!!!!
Хөрөнгө оруулалт хийхээр үлдээх бол уу? Сайн сан...
За энд бас хулгай дээрэм гарч дээ. Хулгай гарсан газар иймэрхүү мэдээ захиалгаар бичүүлээд эхэлдэг.
МАНын гахай хоншоорлосон данжаадууд хятадуудаас их хэмжээний зээл авч идчихээд ард түмэнд очих естой Эрдэнэс Таван толгойн хувьцааны ноогдол ашгийг хятадуудад өгөөд байхгүй болгочихсон сураг байна. Малууд аа.
олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ?их наяадаар нь хулгай хийсэн нуурэсчид хэзээ шоронд орох вэ ?ЖДУ тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээлгэх вэ ? миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ? яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????????
Үйлдвэр нь ажиллахгүй борлуулалтгүй, Уурхай нь зогсчихсон байхад яаж ашигтай ажиллаад байнаа.