sonin.mn

2026 оны 2-р сарын 3-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинестэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээгээр хоёр улс хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцолсон байна.


Ши Жиньпин Хятад болон Уругвай хоёр улс газар зүйн хувьд хол боловч, хоёр талын харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсээр ирсэн гэж дурдаад, 38 жилийн түүхтэй харилцааг улам өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн, хоёр улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолсон юм.

Мөн Ши Жиньпин хоёр улсын хөгжлийн стратегиудыг нийцүүлэн, эдийн засаг, худалдаа, банк санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг хэлээд, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.



Тэрбээр дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлтүүдийг онцлон, олон улсын нөхцөл байдал эмх замбараагүй болж, ганц талт хүчирхийлэл нэмэгдэж байгаа энэ цаг үед "Дэлхийн өмнөд"-ийн орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, тэгш олон туйлт дэлхий болон эдийн засгийн даяаршлыг дэмжихэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудтай харилцаагаа үргэлжид чухалчилж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах үйлсэд нь дэмжлэг үзүүлж ирсэн гэдгийг онцолж, бүс нутгийн орнуудтай хамтран Латин Америк, Хятадын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, баталгаажуулах үйл явцад хамтран ажиллах болно гэв.

Уругвайн Ерөнхийлөгч Ямандү Рамон Антонио Олси Мартинес хэлэхдээ, Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс агуу их амжилт олж, энэ нь үнэхээр бахархмаар зүйл гэв. Тэрбээр Хятад улсын "Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө" даян дэлхийд улам их боломж олгохыг хүсэн хүлээж байгаагаа тэмдэглээд, хоёр улс энэ жил дипломат харилцаа тогтоосны 38 жилийн ой тохиож байна. Уругвай улс Хятадын "Нэг улс, хоёр систем" бодлогыг дэмжиж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна гэжээ.



Ямандү Рамон Антонио Олси Мартинес цааш нь Хятад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, буурай хөгжилтэй орнуудын тусламж, ногоон эдийн засаг, дижитал эдийн засаг болон боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгосон байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээний дараа хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт нийт 10 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд оролцсон байна.



Г.Бямба