
Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах, өвс тэжээл, хүнс болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчдад шуурхай хүргэх шийдвэр гарсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад тусламж хүргэх баг бүрэлдэхүүнийг ахалж байна. Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс болон орон нутгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй хүргэх тээвэрлэлт өнөөдрөөс эхэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авав.
Ийнхүү Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир, Баян-Уул, Жаргалан зэрэг нэн тэргүүнд өвс, тэжээл шаардлагатай, нөхцөл байдал хүнд байгаа сумд руу хивэг тэжээлийг хүргэх ажлыг зохион байгууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Говь-Алтай аймгийн 8 сум нэн хүнд байна гэсэн үнэлгээ гарсантай холбогдуулан тус сумдын малчдад шаардлагатай тусламжууд нэгдүгээр ээлжид хүрнэ” гэдгийг тодотголоо. Ийнхүү эхний ээлжийн нэн хүндрэлтэй байгаа сумд руу тусламж илгээж, цаашид малчин айл өрхүүдэд хүчит тэжээлийн буудай, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг Засгийн газраас зохион байгуулна.
Сэтгэгдэл8
Уг нь Ховд , Сүхбаатар аймгуудад ЗГХЭГД - ын тусламж эхний ээлжид нэн хэрэгтэй байсан байж магадгүй ...
сүхбаатар аймаг дулаан өвс тэжээл ихтэй бусад бүх аймаг отор нүүдэл хийж очдог шүү
Ууц өвчүү бууз хүүхэн архины төлөө явж байгаа.
Ууц өвчүү бууз хүүхэн архины төлөө явж байгаа.
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Mglchuud bayrhaj uzehgdel mash ih bnayaduu ulniihan hurtel gadaadad garcan tendee erembe daraa togtoocon bayrhaj nair naadam hiiseer udaj baina.ene bayrhaj hiirheh haanaas suusan gai ve?elchin konsul deer n hurtel bituu shagnal hural baahan ner tor hooson peodoluud amaa angaigaad suuj bhn bnlee
за арай ч үгүй байлгүй. Харин зуд турхнаар далимдуулан нэр төрөө өсгөх ухааны юм бодож байгаа, коммунистуудын зан тийм байдаг. Гэвч Монголын ард түмэн эд нарыг гэмт үйлдлээр нь хэн бэ гэдгийг сайн мэдэж сэрсэн тул өгсний нь аваад л нүүрээ буруулах хэрэгтэй
Songuulidaa beldeed nutagtaaa. Busad ni yahiin ...mestoi hogiin shuu neeree.....