ТИХУАНА, 2026 оны зургадугаар сарын 8 /Reuters/. Ираны хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг АНУ, Канад, Мексикт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурван тоглолтынхоо өмнө ням гаргийн өглөө Мексикийн Тихуана хотод иржээ. Иран, АНУ-ын хоорондын хурцадмал байдал нь дэлхийн спортын хамгийн том энэхүү үйл явдлыг "зөөлөн хүчний" өрсөлдөөний талбар болгон хувиргаад байна.
Сүүлийн гурван долоо хоногийн турш Туркт бэлтгэл сургуулилалт хийсэн тус баг шөнийн нислэгээр АНУ-ын Сан-Диего хоттой хил залгаа орших Мексикийн уг хотод орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагт (Гринвичийн цагаар 12:00) газарджээ.
Тэд Тихуана хотод байрлаж буй нь хүртэл улс төрийн өнгө аястай байгаа юм. Хэдэн долоо хоногийн турш тодорхойгүй байсны эцэст АНУ өнгөрсөн баасан гарагт буюу эхний тоглолт болохоос ердөө 10 хоногийн өмнө шигшээ багийн бүх тоглогчид виз олгосон байна. Ираны шигшээ баг ДАШТ-ий "G" хэсгийн эхний хоёр тоглолтоо Лос-Анжелес хотын ойролцоо хийх хуваарьтай бөгөөд зургаадугаар сарын 15-нд Шинэ Зеланд, 21-нд Бельгитэй хийх бол, 26-нд Сиэтл хотод Египетийн багтай тоглоно.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 06 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Ираны баг Америктай таараад хожиж нүдний булай болгох байх! Иран бол хөлбөмбөгөөр Америкаас хамаагүй илүү, ккк
Энэ долир зураачийг аятоллагийн агeнтууд хайгаад байна гэсэн олоогүй байгаа юмуу ! Иранд байгаа лалын дэглэмийг өмөөрсөн хүн Монголд алга ! жүүдүүдийг ч өмөөрсөн хүн бас алга ! тэдний явдал маниуст падгүй ! Иран бол угаасаа хүлцэнгүй сул дорой ард түмэнтэй ! Доголон Төмөр Исфахан билүү нэг хотыг нь эзлээд 70 мянган хүний толгойгоор нь пирамид босгож байхад яаж ч чадддаггүй л байсан юмдаг ! тэрнээс хойш нэг их өөрчлөгдөөгүй ! Аятолагийн дэглэм бол ямар ч байсан 2032 он хүргэнэ ! саяын анусууд жүүд хоёрын хамтарсан довтолгоо улам нягтруулж хүчирхэг болголоо ! яаж ч чадсангүй !