sonin.mn

Би их өөдрөг хүн. Яг бичсэн ухуулснаараа. “Хэзээ нэгэн цагт” гэж холыг мөрөөдөхгүй. Орос Украиндаа, Ираны лалын яргачин дэглэм гар хөлүүдтэйгээ хамт  АНУ, Израильд ялагдах нь гарцаагүй юмдаг. Иран бүс нутагтаа хошуучлаад Жүүдийн (Еврейн) төр-улсыг хүлээн зөвшөөрч, араас нь лалын ба арабын орнууд Израилийг уралдан хүлээн зөвшөөрч, Ойрхи Дорнод амар жимэр болно гэж ерөөн 10 зурагт хуудас бүхий нийтлэлээ өргөн барья. Мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхохын сацуу өөрөө ч бас зурдаг. Тиймээс толилуулан буй постер плакатуудын зохиомж, өгүүлэмжийг би зориуд ингэж сонголоо.   


Гарчигт ба постерын оройд гол санаа нь байна. Иранд дэглэм солигдож, хамгийн түрүүнд АНУ, Израильтай дипломат харилцаа тогтоож, лалын ертөнцийг мэлэртэл гайхшруулсан түншлэл хөгжүүлнэ гэсэн 100%-ийн итгэлтэй байнаа. Харж байгаарай!


Лалын шиит шашнаа лалын бүх ертөнц рүү экспорлох гэж 47 жилийн турш Персийн ард түмнийг тамласан дэглэмийн талд манай ояа, мояа нар зогсож тэнэгтэхийг хараад би гутардаг ч гэсэн энэ дэглэм сөнөж, оронд нь цэцэглэн хөгжсөн, ардчилсан, эрх чөлөөт шинэ Персийн гүрэн босч ирнэ гэсэн итгэлээ нуухгүй ээ!


Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)  2026.6.8



сонин mn