АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч нараар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужид сонгогдсон Дина Тайтус болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Мичиган мужид сонгогдсон Жон Мооленаар тус тус томилогдлоо.
Тус Элчин сайдын яам нь АНУ-ын Конгресс болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах, хоёр орны харилцааг бүхий л салбарт идэвхжүүлэн бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Конгрессын дэмжлэгийг авахад анхаарлаа төвлөрүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Энэхүү шинэчлэлтээр АНУ-ын 119 дүгээр Конгресс болон УИХ дахь Монголын бүлгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр талын харилцаа, уялдаа холбоо улам өргөжих боломж бүрдлээ.
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
Монгол руу ч ёстой шүлсээ савируулж байх шив дээ.