sonin.mn

2026 оны хоёрдугаар сарын 5-нд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Бээжин хотноо Кубын Нам, Засгийн газрын тусгай элч, Кубын КН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Бруно Родригезтэй хэлэлцээ хийв.




Ван И энэ үеэр хэлэхдээ, "Олон улсын өөрчлөлт ихтэй одоогийн нөхцөл байдалд Хятад, Куба улс чин сэтгэлийн харилцан итгэлцлээ хадгалж, хүнд хэцүү үед хамтдаа байгаа юм. Бид хоёр төрийн тэргүүний тохиролцон нийтлэг ойлголтыг сайн хэрэгжүүлж, чадах чинээгээрээ дэмжлэг, туслалцаа үзүүлэн, Хятад, Куба хоёрын найрсаг харилцааг хөгжүүлэн, дэлхийн өмнөдийн эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд Кубатай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.




Бруно Родригез генерал Рауль Кастро болон Ерөнхийлөгч Диас-Канелийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлахыг Ван Игээс хүсээд, Хятад улстай хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, Куба, Хятадын харилцааг бүх талаар гүнзгий хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Г.Бямба