2026 оны хоёрдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Мяо Дэюй Бээжин хотноо Ираны Гадаад харилцааны яамны дэд сайд Гариб Абабдитай уулзлаа.
Гариб Абабди Ираны дотоод нөхцөл байдал болон Ираны цөмийн асуудалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлж, асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх байр сууриа дахин нотоллоо.
Тэрээр хэлэлцээг шударга, тэгш зарчимд тулгуурлан урагшлуулахад Ираны тал бэлэн гэдгийг онцолж, гаднын талаас сүрдүүлэн дарамт үзүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын талын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улс илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжиж буйгаа мэдэгдэв.
Харин Мяо Дэюй Ираны асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг тайлбарлаж, Ираны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа дурдан, Иран улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний нэр төрөө хамгаалж, хууль ёсны эрх ашиг, зүй ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг Хятад улс дэмжинэ гэв.
Тэрээр олон улсын харилцаанд нэг талыг баримтлан дээрэнгүй авирлах, хүч түрэмгийлэн дарамтлахыг Хятад улс эсэргүүцдэг, мөн бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эс зөвшөөрдөг болохыг онцоллоо. Хятад улс Иран зэрэг холбогдох бүх талтай харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг хамгаалж, олон улсын шударга ёсыг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Хятад–Ираны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх асуудлаар мөн санал солилцжээ.
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл2
Тайванийг Украин, Венеуэл Ирантай адилтгах хэрэггүй. Украин бол газар нутгийн нунтаглах дайн бол Венеул Иран бол наймааны барьцаа. Харин Тайвань бол Дэлхийн технолгийн засгийн 'зүрх' юм. Ши Жиньпин армиа цэвэрлэж байгаа нь тэр зүрхийг зүсэж зүрхлэхгүй байгаагийн баталгаа. Трамп Иранд Deadline өгч чадаж байгаа ч Тайвань дээр Ши Жиньпинтэй 'бизнес' хийхээр бэлтгэж байна. Их гүрнүүдийн тоглоом Тайвань дээр дайн биш, харин хамгийн үнэтэй 'наймаа' болж хувирна. Тайвань бол яавч Иран Украин биш. Тайвань бол дэлхийн "Технологийн чухал төв" учраас хэн нь ч АНУ ч, Хятад ч үүнийг сүйрүүлэхийг хүсэхгүй. Украин эсвэл Венесуэл Ираны мөргөлдөөн Дэлхийн зах зээлд шатахуун, үр тарианы үнийн хэлбэлзэл үүсгэсэн бол Тайванийн мөргөлдөөн дэлхийн эдийн засгийг "хямралд" оруулна.
Тайвань дэлхийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн (чип) 90%-ийг үйлдвэрлэдэг. Хэрэв Тайваньд дайн гарвал Apple-аас эхлээд автомашин, цэргийн зэвсэглэл хүртэлх бүх технологийн үйлдвэрлэл зогсоно. Энэ нь АН Хятадын өөрийнх нь эдийн засгийг ч сүйрүүлэх эрсдэлтэй тул Трамп Ши Жиньпин маш болгоомжтой байгаа юм. Трамп саяхан өгсөн ярилцлагадаа Венесуэлийн ажиллагааг Тайванийн асуудалтай адилтгахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Газар зүйн хувьд Тайвань бол Хятадын хувьд "Номхон далай руу гарах хаалга" юм. Хятадын эрэг орчмыг АНУ-ын холбоотнууд болох Япон, Тайвань, Филиппин гэсэн "гинжин арлууд" бүсэлж байдаг. Тайвань энэ гинжний яг голд нь оршдог. Хэрэв Тайванийг авбал: Хятадын шумбагч онгоц болон флот Номхон далай руу чөлөөтэй гарч, АНУ-ын баруун эрэгт шууд заналхийлэх боломжтой болно. Тайвань байхгүй бол Хятад "өөрийнхөө хашаанд" (Өмнөд Хятадын тэнгис) түгжигдсэн хэвээр үлдэнэ.