sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд асан, ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Дэд Дарга Дмитрий Медведев өчигдөр telegram дахь хуудсаараа дамжуулан, байр сууриа илэрхийлжээ.


Түүнийхээр Украин хуучин хилээ дахин тогтоох нь боломжгүй гэнэ. Учир нь Украины зүүн хэсэг, Крымын эзлэгдсэн нутаг дэвсгэрүүд Оросын салшгүй хэсэг болсон тул ийм алхам нь ОХУ-ын Үндсэн хуультай зөрчилдөх аж. Тэрээр энэ тухайгаа: "Барууны тэнэгүүд Оросын ард түмэн эх орноо ингэж задрахыг хүлээн зөвшөөрнө гэдэгт үнэхээр итгэж байна гэж үү? Харин ч эсрэгээрээ Оросын зэвсэгт хүчин бүх зэвсгээ байрлуулж, Киевээс гадна Вашингтон, Берлин, Лондон руу дайрах болно. Эдгээр болон бусад түүхэн үзэсгэлэнт газрууд нь эрт дээр үеэс Оросын цөмийн гурвалын бай болж байсан бөгөөд тодруулбал тив алгасагч пуужин, шумбагч онгоцноос харвах пуужин, цөмийн бөмбөг бүхий стратегийн бөмбөгдөгч онгоцнууд бэлэн байгаа" гэсэн байна.


Эх сурвалж: https://www.yahoo.com/news/ex-russian-president-medvedev-again-164329401.html


Бэлтгэсэн: Наянтайн Далантай