МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 14. /ТАСС/. Канадын хоккейн шигшээ баг өвлийн Олимпын наадмын хэсгийн шатны тэмцээний II тойрогт Швейцарын багийг 5:1 харьцаагаар хожсоноор шөвгийн 8-д шалгарах нь тодорхой боллоо.
Ялсан багийнхнаас Коннор Макдэвид (6 дахь минут), Томас Харли (11), Маклин Селебрини (25), Сидни Кросби (48), Натан Маккиннон (54) нар гоол оруулсан бол швейцарчуудын цорын ганц гоолыг Пиус Зутер (13) хийсэн байна.
Ингэснээр канадчууд хэсэгтээ хоёр ялалт байгуулсан бөгөөд эхний тойрогт чехүүдийг 5:0-ээр бутниргэжээ. 6 оноотой болсноор Канадын шигшээ баг С хэсгийг тэргүүлж байгаа бол Швейцар /3 оноо/, Чех /3 оноо/, Францын /0 оноо/ багууд удаалж байна. 15-ны өдөр хэсгийн сүүлчийн III шатанд канадчууд Францын багтай, швейцарчууд Чехийн багтай тус тус тоглоно.
Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын хоккейн тэмцээнд 12 улсын баг дөрөв дөрвөөрөө 3 хэсэгт хуваагдан тоглож байна. Хэсгээ тэргүүлсэн багуудаас гадна хэсэгтээ II байр эзэлсэн багуудын шилдэг нь шөвгийн 8-д шууд шалгарна. Үлдсэн багууд ¼-ийн финалд шалгарахын төлөө нэмэлт тоглолт хийх юм.
Өвлийн Олимпын наадмын хоккейн тэмцээний финалын тоглолт 22-ны өдөр, III байрын төлөөх тоглолт 21-нд болно.
Б.Адъяахүү
Бямба - 02 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Орос нь байхгүй юм чинь түрүүлнэ !!