Хятад улс 2-р сарын 13-нд пуужингийн эхний шатны их биеийг далайгаас амжилттай гарган авав. Ийнхүү Хятад улс зөөгч пуужинг эрэн хайх, хураан авах ажлыг анх удаа далай дээр гүйцэтгэсэн нь зөөгч пуужинг дахин ашиглах технологийн хөгжлийг урагш ахиулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
2-р сарын 11-нд CZ-10 зөөгч пуужингийн системийг нам өндөрт туршин хөөргөж, Мэнжөү нисгэгчтэй сансрын хөлгийн системийн хамгийн их динамик даралтаар зугтах нислэгийн туршилтын үеэр тус пуужин нам өндөрт хөөрч далайд аюулгүй буув. 2-р сарын 13-ны үдээс өмнө Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба далай дээр эрэн хайх, хураан авах багийнхан пуужингийн эхний шатны их биеийг хураан авах үүргийг биелүүлсэн талаар танилцуулсан байна.
Энэ удаад туршсан CZ-10 зөөгч пуужинг голдуу сансрын нисгэгчтэй хөлгөөр саран бөмбөрцөгт тандалт судалгаа хийхэд ашиглахын зэрэгцээ сансрын станц хүрэх үүргийг ч гүйцэтгэх юм. CZ-10A зөөгч пуужингийн эхний шатны их биеийг дахин ашиглах боломжтой гэнэ.
Г.Бямба
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл2
Өмхий хятад өөрөө зэвсгийн араас хөөцөлдөж цэрэг зэвсэгтээ жилд асар их мөнгө зарцуулдаг улс орны газар нутгийг түрэмгийлэн авах хүсэлтэй байдаг хэрнээ Япон улс цэрэг зэвсгээ хүчирхэгжүүлж сайжруулах гэхээр маш дургүйцнэ өмхий хужаа нар.
сэтгэц чинь нэг л бишээ монголоо. явж эмээ уу