sonin.mn

2-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 4-р сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад айлчилна гэж гадаадын зарим хэвлэлүүд мэдээлжээ. 


Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ: Төрийн тэргүүн нарын дипломат ажиллагаа нь Хятад Америкийн харилцаанд орлуулашгүй стратегийн чиглүүлэгч үүрэг гүйцэтгэж байдаг. Саяхан хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярилцах үеэр ерөнхийлөгч Д.Трамп 4-р сард Хятад улсад айлчлах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Д.Трампыг Хятад улсад айлчлахыг урьж байгаагаа дахин нотолсон. Энэ талаар хоёр тал харилцаа холбоогоо хадгалсаар байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх явдал юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хоёр тал сайтар хэрэгжүүлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хийгээд дэлхийн эдийн засагт илүү олон тодорхой, тогтвортой байдлыг нэмэрлэх нь зүйтэй гэжээ.