Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Хятадын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн хорооны ажлын талаар чухал заавар өгч, Хятадын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн хороо байгуулагдсанаас хойших 40 жилийн хугацаанд суурь судалгааг ахиулах, шинийг санаачлагч авьяас чадвартныг бэлтгэн хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэж онцлов.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, шинэ аянд, санхүүжилтийн системийг улам боловсронгуй болгож, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, шинжлэх ухааны судалгааны таатай орчныг бүрдүүлэхийг ахиулан, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухааны судлаачдыг шинжлэх ухааны салбарт шинэ өндөрлөгт хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийг та бүхэнд найдаж байна гэв.
Хятадын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн хороо нь 1986 оны 2-р сард байгуулагдсан юм. 40 жилийн хөгжлийн замналаар дамжин, тус сангийн хороо нь улсаас шинжлэх ухааны судлаачид суурь судалгаа өрнүүлэхийг санхүүжүүлдэг чухал суваг болсон байна.
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл0