CZ-10 зөөгч төхөөрөмжийг нам өндөрт туршин баталгаажуулах хийгээд Мэнжөү сансрын хөлөг хамгийн их даралтат байдалд зугтах нислэгийн туршилтыг 11-нд Вэньчаны сансрын хөөргөх талбайд амжилттай хэрэгжүүлэв. Хятад улсын нисгэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгт буух нислэгийн ажлын цэгээс анх удаа хөөргөх даалгаварыг гүйцэтгэж буй нь энэ юм.
Вэньчаны сансрын хөөргөх талбайн албан хариуцлагатан Жүн Вэнь-ань хэлэхдээ: "Энэхүү хөөргөлт нь нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд буух тусгай ажлын цэгийн гол үүргийг анх удаа бодитоор баталгаажуулсан явдал бөгөөд энэ нь Хятад улсын нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд буух тусгай хөөргөлтийн байгууламжийн хоосон орон зайг нөхөж, 2030 оноос өмнө нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд буух зорилгыг биелүүлэхэд хөөргөлтийг дэмжих гол зангилааг бүрдүүлж байна" гэжээ.
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл0