2026 оны хоёрдугаар сарын 10-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй, Энэтхэгийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Викрам Мисри нар Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн стратегийн шинэ шатны яриа хэлэлцээ хийв. Хоёр тал олон улсын нөхцөл байдал, тус улсынхаа гадаад дотоод бодлого, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлууд, Хятад, Энэтхэгийн хоёр талын харилцааны талаар санал бодлоо нөхөрсгөөр, илэн далангүй, гүнзгий солилцов.
Одоогийн олон улсын нөхцөл байдалд Хятад, Энэтхэг нь хоёр төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Энэтхэгийн харилцааг стратегийн болон урт хугацааны үүднээс харж зохицуулан, Хятад, Энэтхэг бол өрсөлдөгч биш, хамтын ажиллагааны түнш, аюул заналхийлэл биш, хөгжлийн боломж гэсэн стратегийн ойлголтыг баримталж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, санал зөрөлдөөнийг зөв зохицуулж, Хятад, Энэтхэгийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих ёстой гэж хоёр тал санал нэгдсэн байна.
Хоёр тал олон улсын шударга ёс, тэгш байдлыг сахин хамгаалж, олон туйлт үзлийг дэмжин, Ази болон дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахаар тохиролцов.
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл0