ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван тогтоох талаарх хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийн гол хэлэлцээчээр ажиллаж буй Стивен Уиткофф Украины Ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжийг үгүйсгэсэнгүй.
АНУ-ын хүчин чармайлтын үр дүнд ойрын гурван долоо хоногийн дотор ийм уулзалт болох нөхцөл бүрдэж магадгүй гэж С.Уиткофф “Fox News” телевизээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, тэрбээр болон Украин, Оросын төлөөлөгчидтэй хийж буй хэлэлцээнд мөн оролцож буй Трампын хүргэн Жаред Кушнер нарын санал “ойрын гурван долоо хоногийн дотор талуудын байр суурийг ойртуулахад тусална” гэж найдаж байгаа бөгөөд ингэснээр Украин, Оросын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдэж магадгүй байна.
С.Уиткофф мөн хэрэв энхийн хэлэлцээр байгуулах бодит боломж харагдвал Трампын оролцоотой гурван талт уулзалт хийх боломжийг үгүйсгэсэнгүй. “Тэрбээр хамгийн сайн үр дүнд хүрч чадна гэдэгтээ итгэлгүй бол уулзалтад оролцохыг хүсэхгүй байх гэж бодож байна” хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч хэлсэн байна. Мөн ойрын долоо хоногуудад “сайн мэдээ сонсоно” гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 02 сарын 23,
2026
Сэтгэгдэл2
Монголоос урваж зайлсан Цахиагийн Элбэгдоржид үхэх ял оноосугай. Элбэгдоржийн бүлэглэлд бүгдийг нь буудаж алах ял Монголын төрөөс шаардаж байна.
Монголоос урваж зайлсан Цахиагийн Элбэгдоржид үхэх ял оноосугай. Элбэгдоржийн бүлэглэлд бүгдийг нь буудаж алах ял өгөхийг Монголын төрөөс шаардаж байна.