sonin.mn

Суут Эзэн Чингис Хааны "Дөрвөн хөлт их хар сүлд"-ний цагаалах тайлга ёслолыг XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны билигт сайн өдрийн бичин цагт /2026.02.23/ өргөн дэлгэр зохион байгууллаа.


Дөрвөн Хөлт Их Хар сүлдний цагаалах тайлгын ёслолд Өв соёлоо дээдэлж хүндэлсэн УИХ, Засгийн Газрын гишүүд, аймаг бүрээс хүрэлцэн сүсэгтэн ард түмний төлөөлөлүүдтэй хамтран оролцов.


Их хар сүлд нь Монгол Улсын төр, ард түмний сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд Монгол эрчүүдийн эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй их хүндэтгэлийн нэгдэл юм. Дөрвөн Хөлт Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дахь их Хар сүлдний өргөөнд жил бүрийн шинийн 8-ны дотор үйлддэг журамтай билээ. 


Л.Ган-Од