sonin.mn

Энэ жил бол Хятадын "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил юм. Энэхүү 9 хоногийн хугацаатай шинэ жилийн амралт нь хүмүүсийн шинэ жилдээ зориулсан бараа худалдан авах, гэр бүлээрээ зочлох, аялж амрах аз жаргалтай цаг хугацаа төдийгүй Хятадын дотоодын хэрэглээг дэмжих, эдийн засгаа сэргээх чухал цонх болж байна. Шинэ жилийн өмнө Хятадын Худалдааны яам зэрэг 9 байгууллага хамтран 2026 "Шинэ жилийн худалдан авалт" онцгой арга хэмжээг эхлүүлж, баяр ёслолын хэрэглээг дэмжих бодлого боловсруулснаар дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх, мөн гадаадын хүмүүст Хятадын шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэхийн зэрэгцээ үр өгөөжөө өгсөн байна. 


"Шинэ жилд худалдан авалт" нь Хятадын хэрэглээний зах зээлд шинэ эрч хүч сэлбээд зогсохгүй дэлхий нийтэд Хятадын сар шинийн баярыг хамтдаа тэмдэглэх боломж олгосон байна. Аялал жуулчлалын платформуудын тоон мэдээллээс харахад, сар шинийн өмнө Хятад руу зорчих нислэгийн захиалга 400%-иар өссөн байна. 


Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд ч "Шинэ жилд худалдан авалт" арга хэмжээгээс үр ашгийг нь хуваалцсан байна. Philips эрүүл мэнд, амьдралын бүтээгдэхүүнүүдийн брэнд төлөөлөгч ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, өнөө цагт эрүүл мэнд, бие арчилгааны бүтээгдэхүүнүүд хүмүүс их анхаарал хандуулж байгаа учраас манай компанийнх нь энэ боломжийг ашиглан сар шинээс өмнө хоёр бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, Хятадын зах зээлд нэвтрүүлсэн гэлээ. Герман цэвэрлэгээний брэнд Kärcher-ийн хувьд, Хаврын баярын үеэр Хятадын хэрэглэгчид цэвэрлэгээний үр ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, бүтээгдэхүүний тав тухыг илүү өндөр түвшинд шаардаж байгааг анзаарсан учраас тэд сар шинийн үйлчилгээний баталгааг сайжруулж, шинэ хямдралтай худалдаа эхлүүлсэн байна. Оксфордын их сургуулийн Хятадын судалгааны төвийн мэргэжилтэн Жорж Магнус хэлэхдээ: "сар шинийн баяр нь жижиглэн худалдаа болон хэрэглээний үйлчилгээ эрхлэгчдэд томоохон худалдааны боломж авчирч байна" гэжээ.


Тухайлбал, Хятад улс улам өргөн цар хүрээтэй үүд хаалгаа нээж, татварын түвшнээ бууруулж байгаа тул дэлхийн сайн бүтээгдэхүүнүүд Хятадын сар шинийн баярын бэлэг болж байна. Мөн Хятадын илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн зах зээлд ч үр өгөөжөө хүртээж байна. JD логистикийн Европ дахь үйл хэрэг хариуцаж буй албаны хүн хэлэхдээ, Хаврын баярын өмнө JD.com нь Европын хэд хэдэн оронд JoyExpress экспресс хүргэлтийн брэндээ албан ёсоор нээсэн бөгөөд өнөөгийн байдлаар Их Британи, Герман, Нидерланд, Франц зэрэг орнуудын томоохон хотуудад тухайн өдөр буюу маргааш нь хүргэлт хийдэг болсон гэлээ. 


Испанийн радио, телевизийн компанийн мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч буй энэ үед Хятадын хаврын баяр нь дэлхийн хэрэглээг нэмэгдүүлэх сайхан боломж болж байгаа төдийгүй, хил дамнасан худалдаа болон үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, "дэлхийн эдийн засгийг эрчимжүүлэх хурдасгуур" болж байгаа гэлээ. 


Иймд "Хятад руу аялах"-аас "Хятадад худалдан авалт хийх" руу шилжсэн Морин жилийн хаврын баяр нь дэлхий нийтэд шинэ эриний Хятадыг мэдрэх олон шинэ боломжийг олголоо. Хаврын баярын худалдан авалт нь энэ оны Хятадын эдийн засагт шинэ хүлээлт бий болгожээ.