sonin.mn

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 25 /Kazinform/. Японы боловсролын "Luminaris" компани өнөөдөр анимэ соёлд түшиглэн "Wish High" цахим сургуулийг нээжээ. Тус сургуулийн бүх багш анимэ дүрээр виртуал хичээл заах юм.


Багш бүр өөрийн гэсэн өвөрмөц "waifu" эсвэл "bishonen" анимэ дүр төрх, онцлог зан чанар, сургалтын арга барилтай байх ажээ. Ийм хэлбэрээр хичээл орох нь сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлнэ гэж тус компани үзэж байна. 


Wish High-ийн хичээлийг VTuber-үүд заах бөгөөд тэд математик, англи хэл, физик, хими, газар зүй, япон хэл болон дэлхийн түүх, сонгодог уран зохиол зэрэг хичээлүүдийг орох ажээ. Сургалтын төлбөр нь нэг хичээлд сард 64 доллар байдаг. Уг цахим сургалтад зөвхөн сургуулийн насны хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч хамрагдах боломжтойг онцолсон байна.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг