БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 20 /Politico/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен намынхаа дэмжлэгийг авсныхаа дараа өөрийн хашиж буй албанд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ даваа гарагт мэдэгдэв.
“Би дахин нэр дэвших шийдвэрийг нухацтайгаар бодож тунгаасны эцэст гаргалаа. Христийн Ардчилсан холбоонд маш их талархаж байна” гэж У.Ляйен Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан холбооны удирдах зөвлөл ирэх зургаадугаар сард болох Европын сонгуульд У.Ляйенийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэснийг тус намын дарга Фридрих Мерц мэдэгджээ.
“Маш хүнд хэцүү цаг үе тулгарсан өнгөрсөн таван жилийн хугацаанд Брюссельд гүйцэлдүүлсэн түүний үйл хэрэгт бид маш их талархаж байна” гэж тэрбээр хэлээд, коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямрал, эдийн засгийн уналтыг даван туулахад оруулсан түүний хувь нэмрийг сайшаажээ.
Европын консерватив намуудын нэгдсэн бүлэг болох Европын ардын нам ирэх сард Румын улсын Бухарест хотноо У.Ляйеныг Европын сонгуульд тэргүүний албанд нэр дэвшигчийн хувиар өрсөлдөх эсэх асуудлаар санал хураах юм. Христийн Ардчилсан холбоо бол Европын Ардын намын бүлэг дэх хамгийн том намуудын нэг юм.
ЕХ-ны шинэ комиссын даргыг ирэх зургаадугаар сард болох Европын сонгуулийн дараа сонгоно. Дүрмийн дагуу Европын сонгуульд хамгийн сайн оролцсон Европын ардын намаас тэргүүний албанд нэр дэвшигчийг дэвшүүлдэг. Европын Ардын нам нь өрсөлдөгч болох Социалист ба ардчилсан намуудын дэвшилтэт холбооноос илт давуу байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.
Европын сонгуулийн дараа Европын Комиссын даргын албанд нэр дэвшсэн хүн албан ёсоор албан тушаалдаа орохын тулд Европын парламентын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналыг авах ёстой.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
I want MgL land Sibearia europe belong to europe or middle east than disgusting asian /.I hate asian s

Энэ бузар байгууллагаас европын орнууд гараасай
Европыг доройтуулсан гэж үзээд байгаа үед дахин сонгогдох магадлал бага л байх болов уу даа
Ene belgi garaltai german avgai emegteichuudiin emch mergejiltei hvn ch dee. evropiin holvoog bol vneheer butaraaj nuraaj bui avgai daa. odoo bol amerikiin gar hul bolj evropiig nuraaj bui hvn dee..
Ene belgi garaltai german avgai emegteichuudiin emch mergejiltei hvn ch dee. evropiin holvoog bol vneheer butaraaj nuraaj bui avgai daa. odoo bol amerikiin gar hul bolj evropiig nuraaj bui hvn dee..
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY