Украины эсрэг Оросын цэргийн явуулж буй СВО нэртэй бүрэн хэмжээний дайн Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайны хугацаанаас даруй +45 хоногоор давж гарчээ. СВО ажиллагаа 5 дахь жилийнхээ босгыг (1463 өдөр шөнө!) давсантай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс Диалог.UA сайтын дайны булан, барууны улс төрч Фридрих Мерц, Дональд Туск, Арильд Хермстад, оросын суртал ухуулагч Владимир Соловьёв, Молдовын Ерөнхийлөгч Майя Санду, америкийн генерал Кит Келлог, украины цэргийн зүтгэлтэн Кирилл Буданов, Юрий Игнат, мөн The Washington Post сонин зэрэг эх сурвалжаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
Ф.Мерц, Д.Туск нар яг голыг нь олоод хэлчих шиг: –Орос орон зэрлэгшлийнхээ хамгийн ёроолд очлоо.
Францын зохиолч бичгийн их хүн Астольф де Кюстин 200 жилийн өмнө Оросыг юу гэж нэрлэж байсныг ХБНГУ-ын Холбооны канцлер эшлэхдээ, “Ажиглагчийн хувьд хамгийн гайхалтай нь ийм их бүдүүлэг зэрлэгшил ийм өндөр иргэншил соёлтой хөршилж байна гэдэг нь л ёстой хачирхам” гэж Оросыг нэрлэж байжээ.
Польшийн Д.Туск:–Дэмжсэнийх нь төлөө Украин бүгдэд талархах ёстой гэж зарим хүмүүс хэлээд байна. Хэрэг дээрээ эсрэгээрээ юм. Украинд бүгдээрээ талархах ёстой. Ямар аймшигт махчинаас биднийг, бүх Европыг Украин хамгаалж байна гэдгийг Польшид маш сайн ойлгодог юм гэжээ. Украин дахь дайных нь 4 жилийн үнэн төрхийг орчин цагт ОХУ-ын Европын чухал түнш Герман, мөнхийн өст Польшийнх нь улс төрчид үнэлж байгаа нь энэ. Тэгвэл дайных нь цэргийн өнцөгийг Ю.Игнат хэдхэн тоогоор илэрхийлжээ. Энэ 4 жил буюу бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш Орос нь 13000 пуужин, 88000 нисгэгчгүй нисэх төхөөрөмж ба дрон, 120000 заруулт бөмбөг Украины эсрэг харвасан, буудсан, хаясан гэжээ. Нэг зуун хорин мянган бөмбөг-нөгөө зэрлэгшил, махчин гэдгийг нь илтгэх мэт.
Хэрэв Украинд Орос ялагдал хүлээвэл Орос улс дэлхийг сүйрүүлнэ, дэлхийг сөнөөнө хэмээн оросын суртал ухуулагч В.Соловьёв дэлхий нийтийг шантаажилсан нэвтрүүлгээ цацжээ. Энэ бол ариун дайн бөгөөд бид ялах ёстой.
Хэрэв бид ялахгүй бол дэлхий байхгүй болно, учир нь бидэнд Оросгүй ертөнц ямар хэрэгтэй юм, Оросгүй дэлхий байхгүй гэж тэр шууд хэлэв. Ариун дайн гэсэн нэр томъёог “Аугаа их эх орны дайн”-д анх ашигласан. Эх орноо германы нацистуудаас чөлөөлөх дайнаа тэгж нэрлэж байсныг ойлгож байна. Харин одоо эзлэн түрэмгийлэх дайнаа Орос эх орны төлөө ариун дайн болгож 5 дахь жилдээ харуулахыг зорьж байна. Ялалтын мананд төөрсөн жирийн орос иргэд яг тэгж хүлээн авах байхаа даа!
К.Буданов: Оросыг шийтгэлгүй орхих нь дэлхийн шинэ дайны өмнөх түр амсхийлт л болно. Өөр юу ч биш гэжээ. Трамп Оросыг дайнаас ялгүй мултлах, тэгснээрээ өөрөө Нобелийн энх тайвны шагналтан болохыг хүссэн бол Украин Трампыг шууд сөрж байна.
“Бүх талууд энэ дайныг үргэлжлүүлэх үү, эсвэл энх тайвны төлөө явах эцсийн шийдвэр гаргах уу гэдэг тэрхүү мөч рүү ойртож байна. Гэвч Кремль эзэнт гүрний нөлөөгөө сэргээхийн тулд дайн хийж буй, харин тусгаар тогтносон Украин үүнд нь шууд саад болж байна. Тиймээс аливаа яриа хэлэлцээ нь зөвхөн байлдааныг зогсоохоос гадна түрэмгийлэл дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ёстой” гэж Буданов хэлжээ.
Оросын хүсэл юу юм бэ гэдэгт Буданов хариулахдаа, Орос нь эзлэн түрэмгийлэгч цэргийнхээ хүчээр 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл Донбассын нийт нутаг дэвсгэрийг эзлэн авч чадаагүй байна, тэгэх мөртлөө бүс нутгаас Украины цэргийг гаргахыг шаардсаар, тэгээд олон улсын хамтын нийгэмлэгээр энэ бүс нутаг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг л хүсч байна. Оросын суртал нэвтрүүлгийн “ТАСС” агентлаг ийм мэдээ цацаж байгаа ч бодит байдал дээр өөр. Түрэмгийлэгч улсын шаардлага улам бүр бодит биш болсон. Бодит байдлаас тасарсан. Донецк мужаас Украины армийг гаргах тухай Кремлийн шаардлага нөхцлийг Украины эрх баригчид, түүний дотор тус улсын лидер Владимир Зеленский хүлээн авахгүй. Киевийн зүгээс фронтын одоогийн шугамын дагуу гал зогсооход бэлэн байна. АНУ-ын зүгээс Донбассын асуудлаар ямар нэгэн харилцан буулт хийлгэх хүсэлтэй байх шиг байна. Гэвч нутаг дэвсгэрийн асуудал америкийн хүслээр шийдэгдэхгүй гэжээ.
Хатагтай Майя Сандугийн мэдэгдэл: –Дөрвөн жилийн турш Украин нь зөвхөн өөрийн эрх чөлөөг бус, хил хязгаараасаа хол давсан энх тайвныг хамгаалан тулалдаж байна. Манай улсыг Оросын аюулаас хол байлгаж, Европыг хамгаалж байгаад нь баярлалаа. Бид өнөөдөр ч, маргааш ч украинчууд Та бүхэнтэй үргэлж хамт байна гэжээ. Норвегийн парламентын гишүүн Арильд Хермстадын санал дэлхий дахины анхаарлын төвд байна. Юу гэвэл Молдовын Ерөнхийлөгч энэ бүсгүйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэн шагналын хороонд нь ханджээ.
Санду ямар гавьяатайг ийн дүгнэжээ:
-Европт Молдова нь ардчиллыг хамгаалах тэргүүн шугам дээр зогсож байна.
-Кремлийн тал баримтлагч дэглэм тогтоохын тулд Молдовын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож, дезинформац тарааж, кибератак хийж, байдлыг тогтворгүй болгохыг зорьж байна.
-Путин нь хэд хэдэн улсын эсрэг гибрид дайн явуулж, Европын энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулж байна.
-Майя Санду ба Молдова нь бид бүхий төлөө тэмцэж байна.
-Санду нь энх тайвны арга замаар Орост хариу барьж байна: Хууль ёсыг дээдэлж байна, чөлөөлт сонгуулиа хамгаалж байна, ардчиллын чиг шугамаа хадгалж байна.
-Санду нь Оросын империализмаас тууштай зай барьж, Молдовыг барууны ардчилалтай холбож байна.
-Мөргөлдөөн нь хүчирхийлэл болж хувирдаг энэ цагийн үед ил тод нээлттэй ард түмний засаглалаараа авторитари нөлөөг сөрөн зогсох энэ бодлого бол энхийг жинхэнэ цогцлуулах арга хэмжээ мөн.
-Ардчилал бол жинхэнэ энх тайвны зайлшгүй нөхцөл мөн.
-Молдовад ардчиллыг нураах гэсэн Оросын санаархлыг таслан зогсооход Санду гол чухал үүрэг гүйцэтгэсэн тул миний үзэхээр Нобелийн энх тайвны шагнал хүртэх бүрэн эрхтэй, гавьяатай гэжээ.
Трампын бие төлөөлөгч асан генерал Кит Келлог “Kyiv Independent” сонинд ярилцлага өгөхдөө урт хугацааны ирээдүйн зураглалаар бол цаг үе Украины талд үйлчилнэ гэжээ. Түрэмгийлэгч улс болох Орос нь Украинд тавьсан зорилгодоо хүрээгүй. Украины эрчим хүчний дэд бүтэц рүү оросын цэрэг бараг өдөр алгасахгүй довтолж байгаа ч Кремль дайнаас сугаран гарах хамгийн боломжит аргаа хайсаар байна. Ялалтын тухай Путины ойлголт минийхээс зөрж байна. Авцалдахгүй байна. Путин бүтэлгүйтэж байна хэмээн би үздэг. Орос орон бүтэлгүйтсэн гэж би үздэг. Миний үзэхээр ирэх саруудад дайны хүчний тэнцвэр өөрчлөгдөж болно. Хэрэв өвөл дуусвал өдөр уртсана, энэ нь Украины хувьд Оросыг бодвол бүр ч дээрдэнэ гэсэн үг. Би Цагаан ордон дахь албаа 2025 оны сүүлчээр орхисон. Яагаад гэвэл Украины талаар чөлөөтэй ярьж, үзэл бодлоо илэрхийлж байх гэж. Гэлээ гээд Украины талаархи ажлаа зогсооно гэсэн үг биш. Одоо харин өөрийн хувийн байр сууриа ил хэлж, Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсны чиг шугамд хязгаарлагдахгүй болж байна. Гэхдээ Украины асуудлаар Трампын засаг захиргаатай санал зөрөлдөөн надад байгаагүй. Би ойрын үед Киевт эргэж очиж магадгүй–Келлог.
The Washington Post сонинд бичжээ:–Ердөө 3-4 сар үлдлээ. Ирэх зун гэхэд Оросыг юу хүлээж байнав гэдгийг Путинд анхааруулсан. Ойрын саруудад Оросыг санхүүгийн дайрлага дайрна, хөмөрнө гэж оросын түшмэд Кремльд илтгэсээр байна.
Оросын албан ёсны эрх баригчид ч санхүүгийн хямрал өргөн хүрээнд ойрын саруудад дэгдэж магадгүй хэмээн ярьдаг болжээ. Оросын санхүүгийн блокийн төлөөлөл Путиндээ түгшүүрийн дохио байнга илгээж байна. Бизнесийн хүрээнийхэн 3-4 сарын дараа бүх гай эхэлнэ гээд бүр итгэчихсэн.
Татварыг шинээр дахин нэмэхгүй бол төсвийн орлого унана, цаашаа дефицитийн огцом өсөлтөд хүргэнэ. Тэгснээр банкны системд том дарамт ирнэ. Дайныг санхүүжүүлэхийн тулд корпорацууд өндөр хүүтэй зээл бөөнөөрөө авах нь тэсрэлтийн өмнөх байдал руу хөтөлнө. Бизнес массаараа хаагдана. Юмны үнэ эрчтэй өснө, дагалдаад инфляц албан ёсны үзүүлэлтээсээ давж гарна. “Цар тахлаас хойшхи хамгийн том давалгаанд нэрвэгдлээ. Ресторанууд бөөн бөөнөөрөө хаалгаа барилаа. Зарлага хэтэрсэн, эрэлт байхгүйн улмаас мянга мянгаараа ажилгүй боллоо. Бизнес нэн тодорхойгүй бүрхэг боллоо” гэж Москвад бизнес эрхэлдэг нэг хүн ярьж байна. Гол шалтгаан нь мэдээж дайн. Энэ дайн төсвийг хэт өсгөж, улс орны эдийн засгийн хэтийн төлөвийг нурааж байна. Кремлийн орлогын гол эх сурвалж руу Европ цохилт өгсөөр, Оросын нефтийн экспортын эсрэг шинэ шинэ хориг тавигдсаар байна.
Оросын нефтийн далайн тээврийн ложистикийн системд нь Европын Холбооноос үйлчилгээ үзүүлэхгүй, бүрмөсөн хориглоно гэдгээ шийдэх гэж байна. Хэрэв ингэвэл Оросын түүхий эдийн экспорт эргэлтгүй нурлаа гэсэн үг болно.
Оросын нефтийн экспорт далайн тээврээсээ онцгой хамааралтайг эдийн засагчид ямагт анхааруулж ирсэн. Экспертүүдийн үзэж байгаагаар, оросын сүүдрийн флотын танкеруудыг баривчилж Орост дарамт үзүүлснээр Оросын төсөв маш том аюулд учирч, Кремлийн олон улсын нэр хүнд унах болно. Банкны систем нь тэртэй тэргүй нуралтын ирмэг дээр байгаа. Түгшүүрийн дохио өгөөд эхэлсэн. Банкны хямрал нүүрлээд эхэлмэгц хуримтлалаа татаж авах явдал хавтгайрна. Паник далд байгаа боловч байдал муудах тусам тэсрэлт нэг л өдөр дэгдэнэ. Нефть, хийн орлого буурч байгаа фонон дээр нөхцөл байдал туйлын баргар харагдаж байна. 2026 оны нэгдүгээр сард эрчим хүчний түүхий эдийн орлого хоёр дахин унасан, сүүлийн 6 жилд анх удаагаа доод түвшиндээ хүртэл унасан–The Washington Post.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Пүрэв - 02 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
Европ гэж хийрхдэг Оросууд, Еврей Армени нацистуудыг магтаж өөд татан, Азийнхныг тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа доромжилж устгаж оросжуулж ирсэн. Дэлхийд ганцхан Оросууд л арьс өнгө яс үндэс, эрлийз хурлийз гэж ярьж сурталчилдаг.
Нацист алиалагч Зеля өчигдөр 2 сарын 24-нд Оросуудад 4 жил зодууллаа гэж ээлжит мөнгө хар тамхи нэхсэн мэдэгдлээ хийх гэж байсан боловч үзэгчгүй болсон учир татгалзжээ! 😆😂😝🤣😄
Оросууд Азийн нэг хэсэг учир Азиудыг биш харин урод хуж царайтай хуж үлдэгдэл уяахуяа тролл чамайг л доромжлоо биз! Чи ч насны траума шаажээ, энд тэндгүй энэ нэг болхи юмаа копидоод л! Ккк 😄🤣😝😂😆
Нацист алиалагч Зеля өчигдөр 2 сарын 24-нд Оросуудад 4 жил зодууллаа гэж ээлжит мөнгө хар тамхи нэхсэн мэдэгдлээ хийх гэж байсан боловч үзэгчгүй болсон учир татгалзжээ! 😆😂😝🤣😄
Орос украин хоёр ч яахав. Хятадыг тайвантай дайтуулвал хятадын бүх цэрэг зэвсэг мөнгө дайнд үрэгдэж ялагдаад дэлхийн онигоо болно. 🤭🤭🤭
🇷🇺ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУРАЛДААН ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ, ГОЛ САНААНУУД: ӨНӨӨГИЙН НАРИЙН ТӨВӨГТЭЙ ОЛОН УЛСЫН ОРЧИН, ДЭЛХИЙН ХЭД ХЭДЭН БҮС НУТАГТ МӨРГӨЛДӨӨН ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙГАА, ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА НЬ ХОЛБООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ГИШҮҮДЭЭС ХАМГИЙН ИХ СОНОР СЭРЭМЖ, САХИЛГА БАТ, АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЁСТОЙ. ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЦӨМ НЬ ТОДОРХОЙ БӨГӨӨД ОДООГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ БАЙНА. ТУЛААНЫ ТАЛБАРТ ОРОСТ СТРАТЕГИЙН ЯЛАГДАЛ УЧРУУЛЖ ЧАДААГҮЙ ТУЛ ДАЙСАН, ХУВЬ ХҮН БҮЛЭГЧИЛСЭН ТЕРРОРИЗМ РУУ ШИЛЖСЭН. ҮҮНД ХОТУУДЫГ БУУДАХ, ДЭД БҮТЦИЙГ СҮЙТГЭХ, ТӨРИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭСРЭГ АЛЛАГА ҮЙЛДЭХ ОРОЛДЛОГО ОРНО. ДАЙСНУУД ЯМАР Ч АРГААС ЗАЙЛСХИЙХГҮЙ БАЙНА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ТЭДНИЙ ЦӨМИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙГ АШИГЛАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БОЛОН САНАА БОДЛЫН ТАЛААР АЛЬ ХЭДИЙНЭ МЭДЭЭЛЭГДСЭН. ТЭД ИЙМ ҮЙЛДЭЛ ХЭРХЭН ДУУСЧ БОЛОХЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ.