Баянхонгор аймгийн сар шинийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан 2-р сарын 27-ны Баасан гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
🏆БАЙ ШАГНАЛ:
Түрүү бөх: 10,000,000 төгрөг
Үзүүр бөх: 5,000,000 төгрөг
Их шөвөг: Тус бүр 3,000,000 төгрөг
#МонголынҮндэснийБөхийнХолбоо | #АлбанЁсныБарилдаан | #БаянхонгорАймаг | #НэгдсэнЗолголт | #128БөхийнНээлттэйБарилдаан |
Пүрэв - 02 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
УИХ-ЫН ГИШҮҮН ТАРВАГА ХОЧИТ П.САЙНЗОРИГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татах, улмаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал парламентын хаалгыг тогшлоо. Өнөөдрөөс холбогдох байгууллагууд шийдвэрээ танилцуулах, энэ тухай мэдэгдсэн албан бичгийг өөрт нь гардуулна гэсэн мэдээлэл байна. Өөрийнх нь зүгээс "Гүтгэлэг" гээд байсан асуудал нь бусдыг гэмтээж, хохироосон гэмт хэрэг болж таарав уу? Эсвэл ТЕГ-аас Х.Булгантуяа нартай хамт шалгаж байсан хэрэгтээ яллагчаар татагдав уу... ?
Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байдаг. Түүнийг сар шинийн баярын өмнө цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаад байсан юм Тэгвэл өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Н.Тавинбэхийг сулласан байна